“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.

2016-02-04  

“Докамед” эмнэлгийн захирал клиникийн профессор тэргүүлэх зэрэгтэй, хоол боловсруулах замын эмгэгийн эмч О.Доржхандтай ярилцлаа.

Тун удахгүй Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байна. Энэ үед хүмүүс бууз, салаат зэрэг хүнд хоолнууд иддэг. Идэж болохгүй хоорондоо харшилдаг хүнс байдаг.

Энэ үеэр ходоод тодорхой ачаалалтай байдаг. Шинийн нэгнээс эхлээд, шинийн 15-ныг хүртэл. Энэ хооронд мэдээж бууз саладаа идэх нь тодорхой. Гэхдээ түүнийг зохицуулах ёстой. Айл болгонд бууз иддэг ч шингээгээд байдаг шүү дээ. Өвлийн улиралд мах идээд ходоод илүү тамиртай байгаа үед буузаа шингээгээд байна гэсэн үг. Бууз бол хүнд хоол. Дандаа мах нүүрс ус холилдсон хоол иднэ гэсэн үг. Бууз хийхдээ сүүлийн үед хүмүүс янз бүрийн амтлагчаар амталдаг болсон байна. Баяраар буузны хажуугаар айраг цагаан идээ идээд явдаг. Бууз цагаа идээ хоёр хоорондоо зохицдог. Мөн бууз идэхдээ ногоо идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ногоо идэхдээ анхаарах хэрэгтэй зүйлс олон байдаг. Сүүлийн үед саладыг олон хэлбэрээр хийдэг болсон. Хүмүүс мэдэхгүйгээс болж, зохицохгүй хүнсээр салад хийх нь элбэг байдаг. Жишээ нь загас өндөг хоёр хоорондоо зохицдоггүй. Хэрэв загастай салад идсэн бол өндөгтэйгээс татгалзах хэрэгтэй.

Бараг айл бүр л нийслэл салад хийдэг. Энэ нь хэр нийцтэй юм бол?

Нийслэл салат олон төрлийн найрлагатай. Төмс, хиам өндөг, лууван, огурцы, сонгино, майонез, шиш, вандуй гээд олон төрлийн орцтой. Ер нь хоолны орц найрлага нь цөөхөн байх тусмаа ходоодны шингэцэд сайн нөлөөтэй. Ганцхан нийслэл салад идэхэд найман төрлийн орцтой байна шүү дээ. Харин цагаан идээг ходоод сайн боловсруулдаг.

Зохицохгүй хоол унд идвэл ямар нөлөөтэй вэ?

Энэ нь ходоодонд шууд нөлөөлдөг. Дотор муухай оргино. Зарим нь шууд бөөлжиж гаргах үе бий. Ходоодны шингэц муудаад бие өвдөх үед хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол ходоодоо угаах юм.

Бууз салатаа идчихээд хоолоо шингээнэ гээд архи уугаад байдаг. Энэ нь зөв хэрэглээ юу?

Энэ хамгийн буруу. Архийг аль болох уухгүй байх хэрэгтэй. Цагаан сарын дараа бол хоол боловсруулах замын өвчин эрс нэмэгддэг. Дандаа хэтрүүлэг болчихсон байдаг юм. Манай Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай. Мах халуун чанарын зүйл. Дээр нь нэмээд архины 38-40 градусын халуун нэмэгдэхээр ходоод цочирно биз дээ. Мөн энэ цочролыг хамгийн түрүүнд мэдрэх эрхтэн бол ходоодноос гадна зүрх байдаг.

Хүнд хоол идээд ходоодоо цочроочихсон ходоодоо яаж амраах вэ?

Хаврын улирлыг элэг дэлгэрэх цаг гэдэг. Хаврын улиралд модон махбодтой гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Модыг хүн тарьж ургуулдаг шиг бие махбодийг тэгж тордох хэрэгтэй. Энэ үед элэгний эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй. Өвлийн улиралд халуун дотогшоо нуугдчихсан байдаг учир гүйлгэх туулгах эмчилгээ хийдэггүй. Харин хавар ирж байгаа учраас уг эмчилгээг хйиж болно гэж ойлгох хэрэгтэй. Мөн 7 хоногт нэг удаа мацаг барьж, цагаан хоол идэж ходоодоо амраах нь зүйтэй. Зарим тохиолдолд зориудаар өлсөж ходоодоо амраах хэрэгтэй. 

Эх сурвалж: Өдрийн сонин



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 985,828 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 2