Цагаан сараар эртний уламжлалын дагуу хүний гарын алгыг дээш нь харуулж, бэлэг сэлт бэлддэг. Ер нь баяр ёслол гэлтгүй өдөр болгонд л хэн нэгэнд бэлэг өгч баярлуулснаар сайхан энергийг шингээн авдаг. Хүүхэд бол цэцэг юм. Түүнийг цэцгийн баглаа болгож боогоод, эмээ өвөөд нь бэлэглээрэй гэдэг онигоо ч бий... Гэхдээ бэлэг бүрт учир бий. Бидний мэдэх Фэнг шүйд ч хориотой бэлэг гэж бий. Энэ талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
- Цаг хүнд бэлэглэж болдоггүй. Учир нь цагны бэлэгдэл тийм ч таатай биш. Цаг нь болсныг сануулж байгаа хэрэг. Тийм ч ураас Англи улсад нэг төрийн түшээ нөгөө түшээгээс сандал суудлыг нь авахдаа цаг бэлэглэх уламжлал тогтжээ.
- Зангиа бол мөн л буруу утгатай.
- Хутга, мэс, хүйтэн зэвсэг. Монгол баатрууд хүүхэддээ хэзээч нум сум болон сэлмээ өгдөггүй байсан талаар олон ном баримт дээр дурьдсан байдаг. Харин өвлүүлж өгдөг. Эд гэдэг утгаар нь.
- Хэт нарийхан хоолойтой цамц.
- Шар өнгийн цэцэг. Энэ нь өвчин зовлон, хагацал гунигийг илэрхийлдэг.
- Эмтэрч цуурсан зүйл болон, уранхай модатай хувцас өгч болохгүй.
- Жааз өгдөггүй.
- Хүзүүний зүүлт бүр ч өгдөггүй. Энэ нь хагацалыг дууддаг.
Ингээд дээрх зүйлсийг зайлшгүй өгөх хэрэгтэй бол заавал хариуд нь дом болгож 100₮ тавиарай. Энэ нь та бэлэглэх биш зарж байна гээд энергийг хуурч байгаа юм шүү. Бас нэг ширхэг зүйл хүнд өгдөггүй ч гэж ярьдаг. Мөн бэлэг өгч байгаа нь хармын сэтгэгдэл хэзээ ч өвөртөлж болохгүй. Мөн түүнд тэр бэлгийг авахын тулд ямар зам туулснаа хэлэх нь хамгийн бүдүүлэг алдаа болдог. Мөн өөрийнхөө худалдаж авсан бэлэгнээс хэт гоё сав баглаа боодол хийх нь зохимжгүй юм шүү.
Авч байгаа хүн нь мөн заавал талархалаа илэрхийлэх хэрэгтэй байдаг. Таньд заавал таалагдах албагүй. Учир нь Монголчууд бэлэгний морины шүдийг хардаггүй гэж ярьдаг. За тэгээд сэтгэлээсээ сонгосон юм бүхэн л сайхан бэлэг шүү дээ.