Хүнд өгөхөд хориотой бэлэгний тухай

2016-02-04  

 

Цагаан сараар эртний уламжлалын дагуу хүний гарын алгыг дээш нь харуулж, бэлэг сэлт бэлддэг. Ер нь баяр ёслол гэлтгүй өдөр болгонд л хэн нэгэнд бэлэг өгч баярлуулснаар сайхан энергийг шингээн авдаг. Хүүхэд бол цэцэг юм. Түүнийг цэцгийн баглаа болгож боогоод, эмээ өвөөд нь бэлэглээрэй гэдэг онигоо ч бий... Гэхдээ бэлэг бүрт учир бий. Бидний мэдэх Фэнг шүйд ч хориотой бэлэг гэж бий. Энэ талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

 

- Цаг хүнд бэлэглэж болдоггүй. Учир нь цагны бэлэгдэл тийм ч таатай биш. Цаг нь болсныг сануулж байгаа хэрэг. Тийм ч ураас Англи улсад нэг төрийн түшээ нөгөө түшээгээс сандал суудлыг нь авахдаа цаг бэлэглэх уламжлал тогтжээ.

- Зангиа бол мөн л буруу утгатай.

- Хутга, мэс, хүйтэн зэвсэг. Монгол баатрууд хүүхэддээ хэзээч нум сум болон сэлмээ өгдөггүй байсан талаар олон ном баримт дээр дурьдсан байдаг. Харин өвлүүлж өгдөг. Эд гэдэг утгаар нь.

- Хэт нарийхан хоолойтой цамц.

- Шар өнгийн цэцэг. Энэ нь өвчин зовлон, хагацал гунигийг илэрхийлдэг.

- Эмтэрч цуурсан зүйл болон, уранхай модатай хувцас өгч болохгүй.

- Жааз өгдөггүй.

- Хүзүүний зүүлт бүр ч өгдөггүй. Энэ нь хагацалыг дууддаг.


Ингээд дээрх зүйлсийг зайлшгүй өгөх хэрэгтэй бол заавал хариуд нь дом болгож 100₮ тавиарай. Энэ нь та бэлэглэх биш зарж байна гээд энергийг хуурч байгаа юм шүү. Бас нэг ширхэг зүйл хүнд өгдөггүй ч гэж ярьдаг. Мөн бэлэг өгч байгаа нь хармын сэтгэгдэл хэзээ ч өвөртөлж болохгүй. Мөн түүнд тэр бэлгийг авахын тулд ямар зам туулснаа хэлэх нь хамгийн бүдүүлэг алдаа болдог. Мөн өөрийнхөө худалдаж авсан бэлэгнээс хэт гоё сав баглаа боодол хийх нь зохимжгүй юм шүү.

Авч байгаа хүн нь мөн заавал талархалаа илэрхийлэх хэрэгтэй байдаг. Таньд заавал таалагдах албагүй. Учир нь Монголчууд бэлэгний морины шүдийг хардаггүй гэж ярьдаг. За тэгээд сэтгэлээсээ сонгосон юм бүхэн л сайхан бэлэг шүү дээ.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,945 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2