Үндэсний хувцас өмсөхөд анхаарах зөвлөмж

2016-02-06  

Ёс заншил, дэг жаяг, уламжлалыг өөртөө агуулдаг энэ баяраар үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ. Гэвч өдөр тутамдаа үндэсний хувцас өмсдөггүй болсон өнөө цагт дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай зөвлөмжийг хүргэж байна.

  1. Монгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог. Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй.
  2. Дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай юм.
  3. Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсдөггүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй юм.
  4. Өвдөгнөөс доогуур урттай дээл хувцас өмсөөрэй. Мөн эмэгтэй хүн хөлөө ачилгүйгээр хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө хучаад суудаг.
  5. Хүн өөрийн төрсөн жилийн мэнгийг мэдэх хэрэгтэй. Мэнгэний өнгөөрөө дээл хийлгэж өмсвөл таны царайнд зохих болно. Жишээлбэл би дөрвөн ногоон мэнгэтэй хүн. Тэгэхээр ногоон өнгийн дээл надад зохино гэсэн үг.
  6. Богино хүзүүтэй хүнд босоо захтай дээл зохидоггүй учраас мөөрөлжин захтай дээл сонгох нь зохимжтой. Мөрөөлжин зах гэдэг нь лам захтай гэсэн үг.
  7. Монголчууд дээр үеэс 33 үндэстэн ястныхаа дээл хувцсыг өөрсдөө оёж өмсдөг байсан. Буриад хүн буриад, баяд хүн баяд хувцсаа өмсөх хэрэгтэй.
  8. Залуучууд өөртөө зохисон, ногоон, цэнхэр зэрэг тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой. Нас тогтсон хүмүүсд төлөв даруу өнгөтэй буюу шаргал, тосон бор өнгөтэй дээл зохино.
  9. Охид хүүхнүүд жижигхэн цэцгэн хээ,  40 нас дөхсөн хүн дугуй хээтэй дээл өмсвөл нүнжигтэй харагддаг.
  10. Эрэгтэй хүн баруун талдаа бүсний цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүсэлэх ёстой.
  11. Монгол хүн хэзээ ч бүсээ хүнтэй сольж, дор хаяж болдоггүй.
  12. Хүүхдэдээ уужим чөлөөтэй, өнгөлөг дээл өмсгөдөг. Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг. Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг юм.

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 987,600 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1