Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна

2016-02-06   719

Ардын судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч С.Дамбийгийн ярилцлагыг хүргэж байна.

-Урьд нь Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан. Яагаад хавар тэмдэглэх болсон түүхээс яриагаа эхэлье?

-Хөрс дэлхий эргэдгээрээ эргээд Хөмсгөн саран гардгаараа гараад Одон мичид нь хуучнаараа яралзаад Орчлон дэлхий нь жамаар байхад удам дамжсан мэргэд дээдэс, аав ээж гэдэг дараа дараагийнхаа үед үлдээхийн тулд жилийн дөрвөн улирал, жамын дөрвөн улирал, билгийн 12 сарыг маш их хүндэтгэж байсан. Энэ цагаас буюу Хүннүгийн үеэс монголчууд золгож эхэлсэн. Ингэхдээ намар Цагаан сарыг тэмдэглэдэг байсан. Учир нь, цагаан идээ элбэг дэлбэг байхад цагаан сар, цагаан идээний баяр, цагаалга гэж хийж байжээ. Харин 1206 онд Чингис хааныг нэгдсэн Монгол Улсынхаа төлөө өргөмжилж тэр үеэс Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэх болсон түүхтэй. Одоогийн цагаар бол зах зээлийн үед хатуу өвлийг давж, гуриг хаварт үр хүүхэд, гэр бүлээрээ элбэг баян байхын тулд Цагаан сарыг хаварт шилжүүлсэн гэсэн бичигдээгүй ардын аман хууль байдаг. Энэ ч үнэний ортой. Цагаан сараар шуугилдах, чихчилдэх, элдэв янзын дуу чимээ гаргахгүй, илүү дутуу юм ярьдаггүй бөгөөд бэлгэдлээ бодож Чингис хаан цагаан хувцас өмсч, цагаан морь унадаг байсан. Хамгийн гол нь ахмад үеэ хүндэтгэх нь гайхалтай ёс юм. Цагаан сараар 0­108 настай бүх хүн ёс жаягийг дагадаг. Үүнийгээ нэг нас нэмсний баяр гэж хүндэтгэдэг. Цагаан сар тэр чигээрээ бэлгэ дэмбэрэл юм.

-Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?

-XVII жарны таван махбодиор сүүлийн бичин жилийн шинийн 1-нийг энэ оны хоёрдугаар сарын 9-нд тэмдэглэхээр болсон. Ингэхийн тулд монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг.

-Сүүлийн үед уламжлалт баяр наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үздэг болсон. Үндэсний хувцас өмсөхөд юуг анхаарвал зохих вэ?

-Цагаан сарыг монгол заншил, ёс жудгаараа тэмдэглэе гэж ярьдаг хүмүүсийг би маш их гайхдаг. Бид өөр үндэстний нутагт байгаагүй. Өөрийнхөө эх оронд оршин суугаа атлаа монгол ёс жаягаар хийхгүй, өөр ямар заншлаар хийх юм. Үндэсний хувцсаа өмсье гэж уриалах нь өөрийнхөө эх оронд гадаадын зүйлийг сурталчилж байгаа юм шиг сонсогддог. Эсвэл өөрсдөө хаягдаж гээгдсэнээ илчлээд байгаа ч юм шиг. Тиймээс Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал.

-Аав ээжүүд шинийн 1-ний өглөө хүүхдүүдээ нар мандахаас өмнө босоорой гэж захидаг. Тэгвэл өглөө хэдэн цагт босох ёстой вэ?

-Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэтэл шинийн 1-ний өглөө энэ цагт боссон айл тун ховор байна. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно. Харин ийм шалтгаангүй ямар ч хүүхдийг туулай цагт босговол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг.

-Айл хотлоороо золгохоос өмнө мөрөө гаргах ёстой болов уу. Ямар учраас энэ ёс жаягийг үйлддэг вэ?

-Хотод зүг, мөр гаргахад тун хэцүү байдал ажиглагдаж байна. Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” гэдэг болоод байх шиг санагддаг. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм.

 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 867,364 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1