Гэгээн Валентиний өдөр буюу хайрын баярын тухай сонирхолтой баримтууд

2016-02-06  

Гэгээн Валентиний өдөр буюу Дурлалт хосуудын өдрийг дэлхийн нийтээрээ жил бүрийн 2-р сарын 14-нд тэмдэглэдэг.

Гэгээн Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон хүндэтгэлтэй ханддаг хүмүүстээ цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг, ялангуяа хайраа илчилсэн, шүлэгтэй, хайр дурлал, сайн сайхныг хүссэн зүрхний хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг.

 


Нийт хосуудын 12 хувь нь ажил дээрээ валентинийн билэг хүлээн авдаг. Улаанбаатар хотод амьдардаг 15-35 насны нийт хүмүүсийн 36 хувь нь ганц бие, 27 хувь нь үерхдэг, 1 хувь нь сүй тавьсан, 36 хувь нь гэрлэсэн байдалтайгаар валентинийн баярыг угтаж байна.




Валентины баярын маш олон түүх домог байдаг. Хосуудын баяр бүр эртнээс улбаатай гэдэг. Эртний Ромд Lupercalia хэмээх эротикийн наадам явагддаг байсан бол эртний Орос улсад Петр, Феврониягийн өдөр хэмээх гэгээн баярыг тэмдэглэдэг байжээ. Харин Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ.

Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Тэр бүү хэл, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх нэгэн гэлэнгийн алдар нэр цуурайтаж эхлэв.

Итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсных нь төлөө католик сүмийнхэн Валентинийг гэгээнтнүүдийнхээ тоонд оруулсан аж. Харин 496 онд Ромын пап лам Геласиус жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентиний өдөр болгох зарлиг буулгажээ.



Гэгээн Валентиний өдрийг 13 зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй. Энэ өдөр дурлалт хосууд маань хайраа илчилсэн ил захидлуудыг бие биедээ илгээдэг болов. Үүнээс гадна хүмүүс энэ л өдөр хуримаа хийж сүй тавихыг эрхэмлэдэг болжээ.


Мэдээж хэрэг, орон бүр өөрийн өнгө аясаар, уламжлал, зан заншлаар энэ өдрийг өнгөрөөдөг. Францын хосууд энэ өдөр бие биедээ үнэт эдлэл бэлэглэдэг бол Данид хатаасан цагаан цэцэгсийг бие биедээ бэлэглэдэг уламжлал тогтжээ.
 
Тэгвэл Англид ганц бие бүсгүйчүүд өглөө эртлэн босч цонхоор харуулдан зогсдог уламжлал бий. Тэд энэ өдөр цонхоор хамгийн анх харагдсан эр нь заяаны хань байх болно гэдэгт итгэдэг ажээ. Харин Саудын Арабт энэ баярыг тэмдэглэхийг хориглодог бөгөөд хоригийг зөрчсөн хүмүүст маш өндөр торгууль ногдуулдаг байна.
 
Гадаадын улс орнуудын уламжлалуудад дурдсанаар, Гэгээн Валентиний өдөр шувууд, тэр дундаа тагтаанууд ижлээ сонгодог гэх. Эр тагтаа өөрийн сонгосон хосоо хэзээ ч сольдоггүй учраас хайрын бурхан Венерагийн элч шувуу хэмээн шүтэгдсээр ирсэн билээ. Тийм учраас энэ өдөр ичиж нэрэлхэлгүй эр хүн дээр түрүүлж очоод түүнтэй гэрлэхийг гуйхад болохгүй зүйл үгүй гэж зарим нэг романтик бүсгүйчүүд үздэг байна.


 

Валентинын баяраар хостой нь баярлаж, хосгүй нь гэгэлздэг нь үнэн. Гэхдээ "Сингл" залуус дандаа ганцаараа  байна гэвэл худлаа. Учир нь бурхан заавал амьдралын хатуу хүтүү, баяр жаргалыг хамтдаа идэл гэж хэн нэгнийг нөгөөтэй нь хайрын нандин утсаар холбодог жамтай.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,328,048 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2