Хайрын баярын хачин гоё бэлэгний сонголт

2016-02-06  

Гэгээн Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон хүндэтгэлтэй ханддаг хүмүүстээ цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг, ялангуяа хайраа илчилсэн, шүлэгтэй, хайр дурлал, сайн сайхныг хүссэн зүрхний хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг. Ил захидал бол зорилгоо мэдэрсэн хамгийн романтик бэлэг гэдэг.  Учир нь одоо цагт тэр бүр захиа бичихээ байсан.

Зүрх хэлбэртэй ил захидалдаа залуус шүлэг тэрлэн бие биедээ хайраа илчилсэн эсвэл хайр хүсэмжилж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ийм ил захидлуудыг америкчууд Valentine’s card, Valentine гэдэг бол оросууд “валентинка” гэж өхөөрддөг. АНУ-ын Баярын ил захидлуудын холбооноос Зул сарын баяраас хойш Валентиний баярын ил захидал хамгийн их борлогддог хэмээн мэдээлсэн нь бий. Мөн тус мэдээлэлд дурдсанаар, АНУ-д жил бүрийн Валентиний баяраар дунджаар 190 сая ил захидал шуудангаар дамжин илгээгддэг ажээ.

АНУ-ын Баярын ил захидал, мэндчилгээний холбооныхны судалгаагаар ил захидал, мэндчилгээний борлуулалтаараа  Гэгээн Валентиний баяр нь зул сарын баярын дараах байрыг эзэлдэг байна.

XIX зуунд Валентины баярын ил захидал илгээх нь Англи улсад моод болсон байлаа. 1847 онд Эстер Хоуланд гэртээ өөрийн гар хийцийн ил захидлыг британи загвараар хийж Вустер, Массачусетс мужид салбараа нээн нэлээд амжилтанд хүрчээ. XIX зуунаас эхлэн гар хийцийн ил захидлууд байр сууриа алдаж, үйлдвэрийн аргаар хийх нь олширсон байна.

Шоколадгүйгээр гэгээн хайрын баярыг төсөөлөхийн аргагүй нь үнэн. Хэдийгээр япончууд Гэгээн Валентиний баярыг 1970-аад оны сүүлчээс эхлэн тэмдэглэх болсон ч бие биедээ шоколад бэлэглэх эртний уламжлал Японоос үүсэлтэй гэж хэлж болно. Оросод өрнөсөн хувьсгалын дараа Японд суурьшсан Оросын худалдаачин Морозов гэгч энэхүү уламжлалын суурийг тавьсан гэх таамаг бий. 1936 онд тэрээр зүрх хэлбэртэй шоколад үйлдвэрлэж сурталчилгааг нь Гэгээн Валентиний баяртай уялдуулжээ. Гэвч дайны өмнөх үед бие биедээ зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэх уламжлал зөвхөн Япон дахь гадаад иргэдийн дунд л түгж амжив. Харин дайны дараа Японы талх, чихрийн ажилтнууд энэ уламжлалыг сэргээн 1958 онд бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны аяныг Гэгээн Валентиний баяртай уялдуулан явуулж эхэлсэн байна.

Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг. Үүний 2,450 кг-ыг нь бүсгүйчүүд бэлэглэдэг байна. Ихэвчлэн бүсгүйчүүд хайртай залуудаа шоколад хайлуулж зүрхэн хэлбэрт оруулаад хайртайгаа илчлэх, батлах гэх мэтээр сэтгэлээ илчилдэг.

Францын хосууд энэ өдөр бие биедээ үнэт эдлэл бэлэглэдэг бол Данид хатаасан цагаан цэцэгсийг бие биедээ бэлэглэдэг уламжлал тогтжээ.

Сарнай бол валентинийн баярын амин сүнс гэдэг нь үнэн. Манай улсын нийслэл хотод гэгээн хайрын баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ бэлэг болгон худалдан авдаг. Тайваньд Гэгээн Валентиний баярын өдрөөр эрчүүд нь эмэгтэйчүүддээ сарнай бэлэглэдэг уламжлал тогтоод удаж байгаа аж. Бэлгийн сарнайн тоо нь чухал утгыг илэрхийлнэ. Тухайлбал, эрэгтэй нь эмэгтэйдээ нэг ширхэг сарнай илгээвэл хайраа илчилж байгааг, харин 100 сарнай илгээвэл гэрлэх санал тавьж буйг илтгэдэг байна.

Овжин залуус, овжин бэлэг өгч хайртай  бүсгүйгээ баярлуулдаг. Жижигхэн, гоёмсог хуудсан дээр Валентиний баяраар хайртаасаа хvлээж байгаа хvслээ бичээрэй. Vнсэлт, vзвэр, халуун ванн гээд юу ч байж болно. Харин одоо бичсэн “тушаалаа” хайртдаа өгөөд хvслээ биелvvл.

 

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,328,016 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2