Сонсголын бэрхшээлтэй, авьяаслаг уран бүтээлчдийн "Аниргүй дэх өнгө" үзэсгэлэн энэ сарын 25-ны 18.30 цагт Урчуудын эвлэлийн хорооны хоёр давхарт байрлах Best арт галерейд нээлтээ хийнэ.
Монголын урлагийн зөвлөл Канадын элчин сайдын яамтай хамтран сонсголын бэрхшээлтэй, авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан зорилгоор “Тэнцвэр” уран бүтээлийн уралдаан зарласан бөгөөд шалгарсан бүтээлүүдээс дээрх үзэсгэлэн бүрдэх юм.
"Аниргүй дэх өнгө" үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл олон нийтийн хүртээл болно.