Өвлийн тэсгим хүйтэн цаг дуусах мөч ойртсоор л... Энэ амралтын өдрүүдэд та амжиж өвлийн аялалын романтик мөчийг мэдрэх арга:
1. Өнөөдөр ажлаа бүрэн дуусгаж, сэтгэл амар болж байгаад маргаашийн амралтын өдрийн аялалын төлөвлөгөөгөө гарга.
2. Өглөө цэнгэг агаарт гэр бүл,найз нөхөд/ хэрвээ хамт салхинд гарах хүн олдохгүй байвал FB аялалын групп нэгдээрэй/ салхинд гараарай.
3. Өвлийн байгалийн сайхныш нүдээр харж сэтгэлээ тайшруулаарай. Модны мөчир дээрх цасан ширхэгийн хэлбэр хүртэл маш олон янз байдаг. / Цасны шар шар хийх чимээ, мөн байгалийн нам нум орчин юу ч бодохгүй тэнгэр өөд харан хэвтээрэй.
4. Заавал хол гарах албагүй. Хэрвээ та өдрийн цагаар ажилтай бол өглөө 2-3 цагийг л өөртөө зарцуулан явган аялал/ Hiking/ хийх болно
5. Танд энэ амралтын өдрүүдэд тун гайхалтай мэдрэмж төрөх болно. Танд амжилт хүсье.