Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг

2016-02-29  

Энэ удаагийн эрүүл мэндийн зөвлөгөөгөөр гэдэсний суулгалт өвчин түүнээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг хүргэж байна. Энэхүү нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүний биед ямар ашиг тустай, хэрэглэхдээ юуг анхаарах ёстой талаар Доктор Протой дэлгэрэнгүй ярилцсан юм.

-Аль ч насны хүмүүст гэдэсний суулгац өвчин тохиолддог. Энэ нь юунаас шалтгаалж үүсдэг юм бэ?

-Суулгалт өвчин нь маш өргөн тохиолддог өвчлөлийн нэгд тооцогддог. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хөгжингүй орны хувьд хүн 2 жилд нэг удаа суулгалт өвчнөөр өвчилдөг, хөгжиж буй орны хувьд жилдээ 2 удаа суулгадаг гэсэн судалгааны тоо баримт байдаг. Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд хоол тэжээлийн чанар муу, амжиргааны түвшин сул, эрүүл мэндийн боловсрол дутмаг гэх мэтчилэн маш олон нийгмийн хүчин зүйлүүдийг нэрлэж болох юм. Эдгээр шалтгаанаас гадна цочмог суулгалт нь стресс, гуанз рестораны хоол хүнсэнд хордох, халуун ногоо, ургамлын эслэгт хордох, ариун цэвэр сахилт муу байх, хурц хоол хүнс хэрэглэх гэх мэт зүйлсээс шалтгаалан үүсдэг боловч хамгийн чухал зүйл нь тухайн хүний гэдэсний хэвийн бичил орчин буюу биед ашигтай нянгуудын түвшин хэвийн байх явдал юм. Эдгээр биед ашигтай бактериудыг бид хоол хүнсээрээ дамжуулан авахаас гадна орчин үед биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авч хэрэглэж байна.

- Сүүлийн үед хоол хүнсний чанараас шалтгаалж бид өөрсдийн биед хэрэгцээтэй эрдэс бодис, шим тэжээлийг авч чадахгүй байна. Үүнээсээ шалтгаалаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ихэссэн. Тэгвэл энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед ямар ашиг тустай юм бэ. энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Тиймээ хоол хүнсний чанар мөн гадуур зоогийн газруудаар хооллох, цагаан идээ ялангуяа оригналь тараг бүрж хэрэглэж чадахгүй болсон өнөө үед бид өөрийн биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, биед ашиг тустай бактерийг (пробиотикийг) биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар авч хэрэглэж байна. Ер нь Олон улсад биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ ихэсч байгаа бөгөөд энэ нь нэг талдаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, шинж тэмдэгийг дарах гэх мэт олон талын ач тустай. Харин нөгөө талаас даяаршлын үед хүмүүс эмнээс татгалзан цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа нь энэ төрлийн үйлдвэрлэл ихсэх гол хүчин зүйл болж байна.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн тэр дундаа хүний биед хэрэгтэй бактерийг агуулсан бүтээгдэхүүнд Про Пре гэж янз бүр байна. Эдгээр нь хоорондоо ямар ялгаатай юм бэ?

-Суулгалтын үеийн эмчилгээнд хүний биед ашигтай бактер хэрэглэн гэдэсний хэвийн бичил орчин бүрдүүлэх замаар гэдэсний хямрал болоод суулгалтыг эмчилдэг. ДЭМБ-ын тодорхойлсоноор “Пробиотик гэдэг нь хангалттай хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд эзэн биеийнхээ эрүүл мэндэд ашиг тусаа үзүүлдэг амьд бичил организм юм" гэсэн байдаг энгийн үгээр хэлэхэд хүний биед ашигтай бактерийг л пробиотик гэж нэрлээд байгаа юм. Пребиотик гэдэг нь энгийнээр тайлбарлахад пробиотикийн хоол хүнс буюу олигосахарид болон полисахарид юм. Мөн пробиотик, пребиотик давхар агуулсан бүтээгдэхүүнийг симбиотик гэдэг.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 985,846 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 2