Игүүшин хатигийг ор мөргүй арилгадаг

2016-03-01  

Монгол орны нутагт хаа сайгүй ургадаг игүүшин гэх ургамлын ач тус, эрдэм чадлыг тэр болгон хүмүүс мэддэггүй. Тус эмийн ургамлын ном сударт, цөс хөөх, халуун бууруулах, ходоодны шарх зэрэгт ууж хэрэглэнэ хэмээн тэмдэглэсэн байдаг. Бидний багад эмээ маань үхэрт гэдсээ цоо мөргүүлсэн үнээгээ игүүшинг буцалгасан халуун усанд хандлан дэвтээж навчаар нь гаднаас нь шавшиж түүгээр боож хандыг нь уулган эдгээж байсныг санадаг юм. Хэдэн жилийн өмнө хатиг гарч элдэв эм тан, тариа, цус солиулах зэрэг олон янзын арга хэмжээ авсан боловч эдгэрдэггүй. Аргаа бараад байтал нутгийн өвгөн таарч учир зовлонгоо ярьтал чи игүүшинг мэдэхгүй гэж зэмлээд уух аргыг нь зааж өгсөн юм. Хэлснийх нь дагуу уухад хоёр, гуравхан хоноод л ор мөргүй эдгэсэн. Дараахан нэг танил маань пара пактит гэх өвчнөөр өвдөөд тэр нь байн байн давтан гарч зовоодгийг дуулаад өвгөн ахын зөвлөснөөр 50 гр буюу нэг уут игүүшинг 1.5 литр усанд буцалгаж хандлаад халуун саванд хийн 5-6 цагийн дараа аяга аягаар цай шиг уулгасаар эдгээж билээ.  Түүнээс хойш тэр өвчнөөр дахиж өвдөөгүй гээд надад байнга талархаж явдаг юм. Энэ шитэд гэмээр ургамал манай оронд элбэг ургадаг тул олдоц элбэгтэй. Эмийн сангуудад 50 гр-аар савласан нь 500 төгрөгөөр зарагдаж байна. Ийм ачит ургамал байдгийг мэддэг нэгэнд сануулж мэддэггүйд нь дуулгах гэсэн юм.

Эмийн ургамал сонирхогч Ц.Жаргалсайхан 



Сэтгэгдэл

Б:Мэдээлэл өгсөнд баярлалаа. 2021-07-15     66.181.161.54
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,892 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2