Арилжааны банкууд нэгдүгээр сард 387 иргэн ипотекийн зээл олгосон байна

2016-03-02  

2016 оны эхний сард арилжааны банкууд 387 иргэнд орон сууцны ипотекийн зээл олгосон нь 2013 онд бага хүүтэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Зээл олголт өмнөх сараас 50 орчим хувиар, нэг жилийн өмнөхөөс 68.2 хувиар буурсан байна. Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг сарын сүүлээр шинэчлэн баталсантай холбоотойгоор нэгдүгээр сард 10 хоногийн хугацаанд зээл олгожээ. Нөгөө талаас 8 хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжтой иргэдийн зах зээл ханаж эхэлсэн нь зээл олголт буурах шалтгаан болжээ. Нэгдүгээр сард арилжааны банкууд 23.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор, энэ төрлийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг болж, зээлдэгчдийн тоо 77 мянгыг даваад байна. Үүнээс 56 мянган иргэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр буюу 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Харин 80 метр квадратаас илүү талбайтай орон сууцыг зээлээр худалдаж авсан 20 орчим мянган иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 14.3 хувьтай байлаа.

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,294,272 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 4