Хөгжлийн бэрхшээлтэй болон Дауны синдромтой хүүхдүүдэд зориулсан төсөл хэрэгжиж эхэллээ

2016-03-02   1121

Дэлхий дахин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд нэн анхаардаг ба  Монгол улс ч НҮБ-ын гишүүн орныхоо хувьд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөр" хэрэгжүүлдэг билээ.

Иймд Зориг сангийн 13 дахь удаагийн “Залуу манлайлагч” хөтөлбөрт оролцогч залуусын санаачлан хэрэгжүүж буй “Creative Kids” буюу “Бүтээлч хүүхдүүд” нэртэй Тусгай хэрэгцээт сургуулийн хүүхдүүд болон Монголын Дауны холбооны хүүхдүүдийг дэмжих, тэдний бүтээлч ур чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад нийгмийн идэвхтэй хувь хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлэх, тусгай сургуулиудад төдийлөн байдаггүй гар урлалын дугуйлангуудыг 3 сарын турш сургууль дээр нь үнэ төлбөргүйгээр хичээллүүлэх төслийг 2 сарын 18-ны өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болон Хүүхдийн Урлан бүтээх төвтэй танилцах аялалаар эхлүүлсэн байна.

 

        

Тус төсөлд Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль, Тусгай сургалттай 63 болон 25-р сургууль, Монголын Дауны Холбоо зэрэг 4 сургуулийн нийт 200-250 хүүхэд хамрагдахаар бүртгүүлээд байгаа билээ. Сургуулиудад сүрлэн сүлжмэл болон наамал, уран зураг, электроник, баримал, хүүхэлдэй бэлэг дурсгал зэрэг дугуйлангууд хичээллүүлэх хуваарийн дагуу дугуйлан хичээллэж эхэлсэн байгаа. Сургалтанд хамрагдсанаар хүүхэд бүр дараах бүтээлүүдийг гараасаа гаргаж, төслийн төгсгөлд үзэсгэлэнд оролцох юм байна. 

 Хэрвээ та эдгээр хүүхдүүдийн “БҮТЭЭЛЧ ХӨГЖИЛД” өөрийн хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол доорх линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!

FB Хуудас: www.facebook.com/CreativeKidsProject/

"Хамтдаа Хүүхдийн БҮТЭЭЛЧ ХӨГЖИЛД хувь нэмрээ оруулцгаая"

Зориг сангийн 13 дахь удаагийн Залуу манлайлагч хөтөлбөрийн залуус

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 867,369 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1