Цахим гарын үсгийг ирэх долоо хоногоос тарааж эхэлнэ

2016-03-03  

Цахим гарын үсгийн олголтыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр техникийн бэлтгэл ажил бэлэн болжээ. Эхний ээлжид иргэдэд 5000 төгрөгөөр цахим гарын үсгийг олгоно. Иргэн та дүүргийнхээ бүртгэлийн хэлтэс дээр очиж цахим гарын үсгээ авч, мөн иргэний үнэмлэх дээрээ бичилт хийлгэнэ. Гэхдээ иргэн бүр цахим гарын үсэгтэй болох шаардахгүй. Гэрээ хэлэлцээр хийж, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурж гадуур дотуур хөөцөлддөг иргэд энэ ажлаа хялбарчилж, интернет орчинд амжуулдаг болохыг хүсвэл цахим гарын үсэг авах юм. 2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн. Мөн 100 хүнд 165 телефон утас оногдох болсон. Иргэд ийнхүү интернет орчныг хязгааргүй хэрэглэх боломжтой болсон нь цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэх суурь бүрэлдсэн гэж болох юм байна.

• Та гэртээ, ажил дээрээ сууж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтдаа цахим гарын үсгээ зурж онлайнаар илгээх боломжтой аж.

• Мөн ямар нэг байгууллагатай гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол онлайнаар гарын үсгээ зураад илгээнэ.

• Өмнө нь та банкнаас ямар нэг гүйлгээ хийхдээ заавал өөрөө гарын үсэг зурдаг байсан бол онлайнаар гарын үсгээ зурах боломж бүрдэнэ.

• Албаныхны мэдээлж буйгаар удахгүй болох сонгуулийг ч гэртээ сууж байгаад онлайнаар өгөх боломжтой болох юм байна.

Гэхдээ одоогоор цахим гарын үсгээр бүх төрийн байгууллага үйлчилгээ үзүүлж эхлээгүй аж. Эхний ээлжид Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 976,225 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1