“Говь” брэнд 2016 оны хавар, зуны загварын шоугаа толилууллаа

2016-03-07  

“Говь” брэнд 2016 оны хавар, зуны цоо шинэ коллекциос бүрдэх загварын шоугаа энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Шинэ цуглуулгад 1970-аад оны бохо, богем стиль, романтик, минимал, хипстер, ажил хэрэгч төрхүүд багтсан байна.

Тус брэндийн чадварлаг дизайнерууд Simplicity, Color Bomb, Bohemian Love гэсэн сэдэвтэй өөр өөрийн онцлог шийдэл бүхий загваруудаараа 2016 оны хувцас загварын өнгө төрхийг  тодорхойлж байна.

“COLOR BOMB”  КОЛЛЕКЦИ

Илүү хөнгөн, спортлог хэрнээ тансаг загварын цуглуулга. Дээд зэргийн ноолуур,   торго, гэрэлтдэг материал, 3D чимэглэл зэргийг хослуулсан эдгээр загварууд нь  зуны чихэрлэг зөөлөн өнгөөрөө та бидний сэтгэлийг сэргээж байна. Монголд зун оройдоо ихэвчлэн сэрүүн байдаг тул эдгээр загварууд бүсгүйчүүдийг зөөлөн илчээр тэвэрч, өдрийн цагаар сэрүүцүүлэх чадвартай болжээ.  

BOHEMIAN LOVE” КОЛЛЕКЦИ 

Загварын чиг хандлага хувьсан өөрчлөгддөг хэдий ч хуучны гайхалтай загварууд эргэн ирдэг. 1970-аад оны боохоо орчин үеийн чиг хандлага болон та бүхэнд хүрч байна. 

SIMPLICITY” КОЛЛЕКЦИ   

Simplicity коллекци нь сонгодог хэв маягаар хувцаслах дуртай хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд тансаг ноолуурыг 3D чимэглэл , торго илэгтэй хослуулсан эдгээр загварууд нь илүү эрхэмсэг тансаг загварууд юм.

Энэ удаагийн загварын шоуны өөр нэг онцлог зүйл нь текстиль дизайнер Ч.Сэндэм “Говь” брэндтэй хамтран гаргаж буй цоо шинэ коллекцио танилцуулж буй явдал юм. 

Мөн энэ удаагийн  загварын шоуны хараа булаам шинэ загваруудын нэг нь хоёр талаар өмсдөг цоо шинэ технологийн тансаг ноолууран  пальто байлаа.

SENDEM КОЛЛЕКЦИ

Sendem цуглуулгыг танилцуулахдаа дизайнер Ч.Сэндэм "Ноолуурыг урлагтай хослуулж, хэрэглээг урлаг болгох зорилготой" гэж хэллээ. Хорин жил торгон зургийн чиглэлээр ажилласан түүний цуглуулгад Мадам Мари, Соно, Цагаан уул, Говь гэсэн хэсгүүд оржээ. Эдгээр загваруудын бүтээлч урмаа дизайнер 2015 онд Парист, Гэгээн Клодын шилтгээнд болсон Монголын соёлыг танилцуулах үзэсгэлэнд оролцохдоо авсан гэнэ. Тиймээс өөрийг нь урамшуулсан Мадам Маригийн нэрээр зарим загвараа нэрлэсэн байна. Мөн Соно, Говь, зэрэг загварууд нь түүний бага насны дурсамж, байгальд хайртай сэтгэлийнх нь илрэл гэлээ. 

Харахад л нүд булаам  зөөлөн өнгө, гэрэлтсэн материал бүхий зуны ноолуур урин цагийг илтгэж байсан. Ийнхүү Говь брэнд өнгөлөг, өөдрөг уур амьсгалтай цуглуулгаараа Монголд урин цагийн салхийг хагалж, шинэ загваруудаа амжилттай танилцууллаа. 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,996 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2