Агаар цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгнүүд

2016-03-15  

Энэ удаагийн зөвлөгөө булангаар гэртээ тарихад тохиромжтой тасалгааны ургамалуудыг танилцуулж байна. Тасалгааны цэцэг дундаас тарихад амархан цэцэг бол мөнхрөө юм. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар мөнхрөө цэцэг нь агаарыг маш сайн цэвэршүүлдэг болох нь тогтоогджээ. Түүнчлэн агаар дахь химийн хорт бодисыг шүүж цэвэршүүлэхээс гадна өдөр, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулж байдгаараа бусад тасалгааны ургамлаас онцлог аж. Тиймээс энэхүү цэцгийг унтлагын өрөөнд тарихад тохиромжтой юм.

Арчилгаа: Ургуулахад хялбар, арчилгаа маш багатай

Бэлгэдэл: Эрүүл энхийг бэлгэддэг, хэл амнаас хамгаалдаг гэж үздэг.

ГУНДААХАЙ

Гундаахай хортой шүүстэй ч гэсэн тасалгаанд хүмүүс их ургуулах сонирхолтой байдаг. Тэр бүр хүмүүс нарийн мэдээд байдаггүй маш олон сайн талуудтай юм. Энэхүү цэцэг нь тасалгааны агаарын химийн бүтцийг хүртэл өөрчилж чаддагаараа онцлог. Агаарт байгаа зарим хорт бодисыг сорж авч өөртөө шингээдэг, мөн төрөл бүрийн токсик бодисыг саармагжуулдаг. Гундаахай фитонцид шинж чанар агуулдаг байна. "Фитонцид" бол ургамлын боловсруулж ялгаруулдаг биологийн идэвхитэй бодисууд юм. Агаарт байгаа бактери, үл харагдах мөөг, мөөгөнцөр, нян, эгэл биетнүүдийн ургалт хөгжлийг дарангуйлж зогсоодог, мөн тэднийг устгадаг сайн талтай. Гундаахай байгаа өрөөний агаар дахь төрөл бүрийн өвчин үүсгэгч патоген нян эрс цөөрдөг тухай нэгэн судлаач тэмдэглэн бичсэн байдаг. Гундаахайг тойрсон орчны агаарын чийгшил илүү өндөр байдаг гэнэ. Ингэснээр өрөөний тоосжилт багасах боломжтой болдог байна.

АВИРГАНА

Авиргана хэмээх ид шидтэй,бактери устгагч ургамалыг тасалгаандаа болон хашаандаа тариарай. Авиргана нь бие биедээ гэрэл хүлээж авахад саад болохооргүй өвөрмөц навчны хэлбэртэй. Цэцэг жижигхэн шаравтар ногоон өнгөтэй. Жимс нь хар эсвэл шар өнгийн, дотроо 3-5 үртэй.Гадаах хана, хашаагаа авирганаар бүрж болно. Тасалгаанд ихэвчлэн ампель хэлбэрээр унжуулж ургуулдаг. Гадаадад босоо ногоон хана хийхэд их ашиглагддаг. Эсвэл өндөр ургасан модны доогуур хөрсийг нь бүрхэж чимж өгөх нь ч бий. Авиргана нь тасалгаан дахь хортой бодисыг устгадаг цэцэг гэдэгээрээ алдартай. Агаар дахь формальдегидыг шингээж авдаг. Формальдегид нь ахуйн газ хэрэглэхэд, мөн ДСП тавилга, өнгөлгөөний болон бусад барилгын материалаас ялгардаг байна.Авирганы навч болон мөчрийг ардын эмнэлэгт хэрэглэдэг байна - бактери устгадаг, үрэвсэл намдаадаг, мөөг болон мөөгөнцрийн эсрэг, цус тогтоодог, шарх түргэн эдгээдэг, цэр ховхолдог, шээс туудаг гэх мэтийн олон сайн талтай.

ИНЖИРИЙН МОД

Лалын шашинд дээдэлж сүсэглэж байдаг хоёр төрлийн ариун модны нэг нь инжир мод юм. Инжирийн модыг мөн индуист болон буддист шашинд их дээдэлдэг. Удамборын ихэнхи төрлүүд эхлээд эпифит (өөр модон дээр тогтож ус, тэжээлээ гаднаас өөрөө олж авдаг) ургамал байгаад, дараа нь үндэс нь сайн хөгжөөд газар хүрээд ирэхлээр өөрөө бие дааж ургаж эхэлдэг. Харамсалтай нь тулгуур болж байсан модыг үндсээрээ ороож ургасан байдаг тул тэр нь сүүлдээ үхдэг байна. Удамборын бүх хэсэг сүүн шүүстэй. Зарим сортын сүүн шүүсийг эмчилгээнд хэрэглэдэг байна (Ficus heterophylla, Ficus sycomorus, Ficus indica).Бенджамины удамбор Ихэнхи төрлүүд хүнд ашиг тусаа өгдөг. Аж үйлдвэрт хамгийн их ач холбогдолтой төрлүүд нь каучук гаргаж авдаг Ficus elastica (Суматра), Ficus nymphaeifolia, Ficus populnea, Ficus radula, Ficus sylvestris (Бразили), Ficus elliptica болон Ficus prinoiddes (Колумб, Эквадор).Зарим удамборын жимсийг хүнсэнд хэрэглэдэг: Ficus convica, Ficus sycomorus, Ficus religiosa, Ficus Rumphii, Ficus bengalensis. Жимсэнд нь 75% сахар (глюкоз, фруктоз) байдаг байна. Эдгээр удамборыг эрт дээр үеээс тарьж, үржүүлж ирсэн байна. Мексик, Африкт удамборын навчаар гэрийн дээвэр, сүүдрэвч, ширүүн олсорхог даавуу зэрэг хийдэг гэнэ. Үүнээс гадна төрөл бүрийн өвчин анагаах эмийн найрлаганд ордог байна.

ТОГОСОН СҮҮЛ

Маш их ашиг тустай, агаар чийгшүүлж, чимж өгдөг гайхалтай ургамал бол тогосон сүүл юм. Тогосон сүүл нь Marantaceae зүйлд багтах бөгөөд навчаараа гоёдог ургамал юм. Өндөр, нарийхан иштэй зууван хэлбэрийн навчнууд нь 30 см хүртэл өндөр ургадаг. Түүний нимгэн, туяхан навчин дээрх тод хээ нь тогосны сүүлийг санагдуулдаг. Шинэ навч гарахдаа хуйларсан байх ба доод талдаа ягаан-улаан туяатай байдаг. Нарнаас болгоомжил. Тогосон сүүлийг нарны шууд тусгалаас хол байлгахгүй бол түүний навчны өнгө нь бүдгэрдэг. Calathea нь маш их чийг шаарддаг чийгсэг ургамал бөгөөд өдөр бүр шүршиж байх хэрэгтэй. Хэрэв навч нь шар эсвэл хүрэн өнгөтэй бол, агаар хэт хуурай байгааг илтгэнэ. Өвөл агаарын чийгшлийг дор хаяж 60 хувь байлгах хэрэгтэй. Хавар шилжүүлэн суулгах. Ургамал савандаа багтахаа болиход нэг дахин том саванд шилжүүлэн суулгана. Энэ үедээ том, шигүү ургасан ургамлуудыг салгах хэрэгтэй. Үндсийг ялзрахаас сэргийлэхийн тулд нүхтэй саванд суулгана.

Усалгаа: Үргэлж чийглэг байлга. Крантны усанд байх химийн бодисууд нь уг ургамалд тохиромжгүй тул нэрсэн усаар услах нь тохиромжой.

Чийг: Чийглэг агаарыг шаарддаг. Савны тавиурт хайрга дэвсэж, навчийг тасалгааны хэмтэй усаар өдөр бүр шүршиж өгч байгаарай.

Та бүхэн эдгээр ургамалуудыг өрөө тасалгаандаа тарьж орчин тойрноо гадны хорт бодисуудаас хамгаалан хүчилтөрөгчийнхөө урсгалыг нэмэгдүүлээрэй.

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,294,273 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 4