Төрийн байгууллагууд цахим хэлбэрт шилжлээ

2016-03-15   650

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цахим гарын үсэг, цахим үйлчилгээг нэвтрүүлэх талаар шийдвэр гаргажээ. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох  тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг иргэний үнэмлэхэд бичиж олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханд даалгалаа.

Төрийн албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс тоон гарын үсэг, түүний гэрчилгээг олгож, холбогдох мэдээллээр хангах, сургалт зохион байгуулахаар боллоо. Интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрийн үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн үйлчилгээ, хэрэгцээ шаардлага үүсч байна. Цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох асуудлыг тоон гарын үсэг найдвартай шийдвэрлэж чаддаг шилдэг шийдэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Тоон гарын үсгийг эзэмшсэнээр төрийн болон бизнесийн цахим үйлчилгээ, системд хандахдаа өөрийгөө  таниулж нэвтрэх, тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим баримт бичгийг цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт  адил хүчин төгөлдөр ашиглах, олон төрлийн үйлчилгээг цахим орчинд авах зэрэг олон давуу талтай юм. Ингэхдээ эхний ээлжинд Халамж үйлчилгээний ерөнхий газар, Лицензийн төв, Замын цагдаагийн газар, Зам тээврийн яам, Гааль татварын ерөнхий газар, худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудын үйлчилгээ цахим хэлбэрт шилжжээ.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд “COVID-19 -ийн тухай мэдээлэл өгөх Чатбот ажиллаж эхэллээ Гараа савандаж сайтар угаах нь коронавирус болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэОлонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсЖингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 947,349 -р зочин
Нийт мэдээ: 1,008
Холбогдсон: 2