Олон улсад тэтгэлгээр суралцахад дараах боломжууд байна

2016-03-17   1454

Монгол улсын Сургалтын төрийн сангаас  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч 160 оюутны 6 тэрбум төгрөг, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа 335 оюутанд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. БСШУЯ-ны мэдээлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 20 орчим улсад тэтгэлгээр оюутан суралцуулж байна.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

БНХАУ-ын Засгийн газар ирэх хичээлийн жилд 400 орчим оюутныг тэтгэлгээр суралцуулахаар энэ сарын 11-13-ний өдрүүдэд материалаа хүлээн авсан байна. Одоогоор БНХАУ-д 10 мянга гаруй оюутан суралцаж байгаагаас 6000-7000 нь тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаа талаар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ. БНХАУ-д суралцаж байгаа оюутнуудын сарын амьжиргааны тэтгэлэг 2000-4000 юань буюу 628 мянгаас 1.2 сая төгрөг байдаг байна.

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Харин ОХУ-д одоогоор 1650 оюутан ОХУ-ын тэтгэлэгээр суралцаж байгаа аж. Ирэх хичээлийн жилд 376 оюутан сургахаар тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудад нийт 17.5 сая ам.долларын сургалтын тэтгэлэг олгосон талаар Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээс гадна “РЖД”-ээс 40, “РосАтом” 20, “Роснефть” компани 10 оюутанд тэтгэлэг олгодог байна.

АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг

АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Төрийн департамент болон “USAID” буюу АНУ-ын Хөгжлийн агентлагаас нийт 1200 гаруй монгол хүн хамрагдаж, 16 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнд Фулбрайт Хамфригийн Феллоушип зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа ажээ. Нэг хүнд дунджаар 13.6 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгддэг талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Английн Засгийн газрын тэтгэлэг

Английн Засгийн газраас "Chevening" тэтгэлэгт хөтөлбөрийг сүүлийн 23 жил хэрэгжүүлж, үүнд 180 орчим хүн хамрагдаад байгаа ажээ. БСШУЯ-тай тэтгэлгийн тоо нэмэх талаар санамж бичиг байгуулсны дагуу 2015-2016 оны хичээлийн жилд хамгийн олон буюу 15 монгол хүн Английн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Нэг хүнд ойролцоогоор 28-31 мянган фунт стерлинг зарцуулж, сард 1000 фунт стерлингийн амьжиргааны тэтгэлэг олгодог гэж Английн элчин сайдын яамнаас мэдээллээ. 2016-2017 оны хөтөлбөрт хамрагдах иргэдийн ярилцлага дөрөвдүгээр сард болох юм байна. Жил бүрийн 9-11 дүгээр сард “Chevening” тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг.

Туркийн Засгийн газрын тэтгэлэг 

Туркийн Засгийн газар зургаан төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэдийн материалыг гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хүлээн авна. Турк улсад 900 орчим монгол оюутан суралцаж байгаагийн тал нь тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Өнгөрсөн онд 56 оюутан сургахад ойролцоогоор нэг сая гаруй ам.долларын тэтгэлэг олгосон талаар Туркийн Элчин сайдын яамнаас мэдээллээ. Сарын амьжиргааны тэтгэлэг нь 650-1200 лира. 

Францын Засгийн газрын тэтгэлэг

Саяхан байгуулсан Монгол-Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2016-2017 онд 10 оюутанд санхүүжилт олгохоор болсон байна. Франц улсад 100 гаруй оюутан суралцдагаас 11 нь тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байна. Франц улсад тэтгэлгээр суралцах оюутанд сар бүр 1050-1150 еврогийн амьжиргааны тэтгэлэг олгодог.

Япон улсын Засгийн газрын тэтгэлэг

Япон улсын Элчин сайдын яамны мэдээлснээр 2014 оны тавдугаар сарын нэгний байдлаар Япон улсад Монголоос 1548 оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудын 68 нь  Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаа аж. Тодруулбал их, дээд сургуулийн үндсэн оюутан 5, судлаач оюутан 38 байжээ. 1976 оноос хойш Японы Засгийн газар монгол оюутнуудад тэтгэлэг олгож байна. Ирэх хичээлийн жилд тэтгэлгээр суралцах оюутны бүртгэл хоёрдугаар сард явагдаж дуусчээ.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг

2015-2016 оны хичээлийн жилд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гурван оюутан тус улсад суралцаж байгаа бол энэ жил таван хүн явуулахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв. Сард нэг оюутанд 800 мянгаас 1 сая вонын амьжиргааны тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг энэ сард хүлээн авч дуусчээ.

Үүнээс гадна Польш, Украйн, Болгар, Беларусь, Казакстан, Вьетнам, Лаос, Куба улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байна.

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 867,359 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1