Энэ өдрүүдэд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 95 жилийн ой тохиож байна. Бид энэ удаагийн “Хүмүүс” буландаа монгол цэргийн дүрэмт хувцас хэрхэн өөрчлөгдсөн талаарх зургуудыг онцолж байна. Аливаа улсын тусгаар тогтнол, сүр хүчийг цэрэг дайчдын дүрэмт хувцас, жавхаалаг байдал илтгэн харуулдаг билээ.
/1921-1936 он/
1921 онд цэргийн дүрэмт хувцсны малгайн тэмдэг нь таван хошуутай, ханцуйн дэрээ ромбо, хас тэмдэгтэй болсон бөгөөд 1936 онд дахин өөрчлөлт оруулж гимнастёрк ялгах тэмдгэндээ үндэсний уламжлалыг шингээх зорилгоор өлзий хээтэй болгожээ.
/1944 он/
1944 онд цэргийн дүрэмт хувцаст өөрчлөлт оруулахдаа битүү хоолойтой хүрэмтэй болж, мөрдэс зүүж эхэлсэн байна. Мөрдэс дээр цэргийн албан хаагчдын төрөл мэргэжлийг зааж өгдөг болжээ. Тухайлбал, их бууны, хууль цаазын анги гэх зэрэг. Түүнчлэн 1944 онд анх генерал цолыг баталсан аж.
/1963 он/
1963 онд баталсан дүрэмт хувцсанд хийсэн хамгийн том өөрчлөлт бол өлзий хээтэй ялгах тэмдгийг таван хошуутайгаар сольсон явдал байв.
/1984 он/
/1990 он/
1990 оныг хүртэл олон улсын жишгийг дагаж таван хошуутай болсон дүрэмт хувцсыг өмсөж байсан ч Ардын Их Хурлын тогтоол гарч эргээд үндэсний хэв шинжийг дүрэмт хувцсанд шингээх зорилгоор өлзий хээг дахин оруулжээ.
/2011 он/
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн дүрэмт хувцасны загвараар олон улсыг жишгийг даган дээд оффицерууд буюу генералууд таван хошууг эргээд хэрэглэх болсон байна.
-Цагдаагийн байгууллагын алба хаагчдын 1865, 1951, 1963, 1992, 2013 онд баталсан дүрэмт хувцаснууд-