Монгол улс “Ногоон карт”-тай болно

2016-03-21   665

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн салшгүй нэг хэсэг бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Уг хуультай холбоотойгоор дагалдах хуулиудад мөн өөрчлөлт орж байна. Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орохоор байгаа юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор АНУ-ын ногоон карт, Европын Холбооны хөх карт гэж байдагтай төстэй Хөх үнэмлэхийг Монгол Улсад бий болгоё гэж зорьж байгаа аж. Уг үнэмлэх нь манай улсын хуулийн шаардлага хангасан гадаадын иргэн манай улсад ажиллах амьдрах, чөлөөтэй зорчих, суралцах боломж олгох юм. Үнэмлэхийн хугацаа эхний удаад таван жил, дараа нь арван жилээр сунгагдах боломжтой. Харин Төрийн албаны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь давхар харьяалалтай эсэхийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд “COVID-19 -ийн тухай мэдээлэл өгөх Чатбот ажиллаж эхэллээ Гараа савандаж сайтар угаах нь коронавирус болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэОлонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсЖингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 947,296 -р зочин
Нийт мэдээ: 1,008
Холбогдсон: 1