Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа

2016-03-22   760

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан тус үйл явдалыг газар дээрээс нь шууд сурвалжилж байсан нэрт зохиолч Ш.Сүрэнжавын дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.

-Монгол хүн сансарт ниссэнээс хойш хэдийнээ 35 жил өнгөрсөн байна. Тухайн үед бүхий л хүмүүс сэтгэл догдолж энэхүү баярт мэдээллийг хуваалцаж байсан. Энэхүү үйл явдалыг Москвагаас шууд дамжуулж байсан хүний хувьд тухайн он цагийг эргээд  нэг дурсахад таны сэтгэлд юу хамгийн ихээр тод үлдсэн байна вэ?

-1981 оны энэ өдөр бүх монгол ард түмний баярт өдөр байсан. Улаанбаатарт хүмүүс ч унтаагүй байх бид ч Москвад шөнийн 11 цагт болсон үйл явдалыг Монгол руу өглөө 07.00 цагт дамжуулж байлаа. Тухайн үед морин дэл дээр өссөн Монгол малчны хүү Ж.Гүррагчаа сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт хөөрлөө хэмээн шууд дамжуулж байлаа.

- Та тухайн үед сургуулиа төгсөөгүй байсан гэдэг. Оюутан хүнд энэ хүндтэй түүхэн үйл явдалыг шууд дамжуулна гэхээр тухайн үед ямар байсан бэ?

-Тийм ээ. Би тухайн үед Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсын оюутан байсан. Над дээр энэ хариуцлагатай үүрэг ирнэ гэж төсөөлөөгүй явсан. Харин төв хорооноос Н.Нарантуяа бид хоёрын нэрийг өгсөн байсан. Сүүлд бодож байхад анхны нэвтрүүлэг хөтөлж байсан маань үүнд бас нөлөөлсөн болов уу гэж санадаг юм. Мэдээж тэр чухал үйл явдалын талаар шууд яриад явна гэдэг тухайн үед амаргүй байсан. Ж.Гүррагчаа, Жанабеков хоёр 30-ны өдөр эх газар дээр бууж ирсэн. Энэ үед хүртэл хүлэг онгоц Байкановт газардлаа. Нисгэгчид маань хүлэг онгоцноосоо бууж ирлээ зэргээр бүхий л үйл явдалыг шууд бодитоор дамжуулж Москва руу илгээж, тэндээсээ Монгол улс руугаа дамжуулж байсан. Тэр шөнө ч мөн Монголчууд унтаагүй. Тухайн үйл явдалын талаар Ө.Лхагвасүрэн гэдэг хүнээс асуухад “Монголчууд манжаас салахад ингэж нэг баярласан юм” гэж хариулж байсан сан. Маргааш өглөө нь бидэнд Монголд юу болж байсан талаар хэлэхэд ёстой Ш.Гүрбазарын хэлдгээр хамрын самсаа шархирах шиг л болсон. Тэгээд долоон хоног Улаанбаатар луу үйл явдалын мэдээг дамжуулсан шүү дээ.

-Ер нь хичнээн нэвтрүүлэг нааш нь нэвтрүүлсэн бол?

-Тухайн үед тоогоо мэднэ гэдэг хэцүү байлаа. Н.Нарантуяа бид хоёрыг битгий хий амьсгалаад бай. Амьсгалын чинь тоо гүйцчихнэ. Битгий олон юм сольж өмсөөд бай. Өмсөх хувцасны чинь тоо гүйцчихнэ гэдэг байсан. Тиймээс ч нарийн тоог гаргаж байгаагүй. Тэгэх боломж ч тухайн үед байгаагүй.

-Та Ж.Гүррагчааг эх газарт буух үед нь та хамгийн эхэнд юу асууж байсан бэ?

-Ер нь хүлэг онгоц газардахад бүхээг станц хоёр салж өгөөгүй. Нэлээн хэсэг хугацааны дараа станц салаад тэр хоёр ажуухнаар бид нар дээр дөхөж ирсэн. Хүлэг онгоц холоос харахад цэнхэр будгаар будсан бөөрөнхий бөмбөг шиг байснаа газардах үедээ хөөтэй хар тогоо шиг болдог юм билээ. Ийм л түүхэн үйл явдал болсон доо. Анх Ж.Гүррагчааг нисэхийн өмнө Монголоос хэн нисэх нь тодорхойгүй байсан. Тухайн үед Ж.Гүррагчаа, Д. Ганзориг хоёрын нэр яригдаж байсан. Д. Ганзоригийн нэрийг хүртэл өөрчилсөн юм шүү дээ. Д.Ганхуяг гэсэн жинхэнэ нэрийг Д.Ганзориг болгосон. Учир нь нэрэнд нь “хуй” гэсэн үе орсон учраас сольсон гэдэг. Тэгээд ч Ж.Гүррагчааг адуучны хүү гэдгээр сонгогдсон  гэж ярьцгаадаг.

-Таньд энэ олон шүлэг, яруу найргийн санаа тухайн үед л төрсөн үү?

-Заримыг нь тухайн үед санааг олоод л бичиж байсан. Харин зарим нэг хэсгийг нь сүүлд улаанбаатарт ирснийхээ дараагаар сэтгэлд үлдсэн зүйлсээр туурвисан даа. Одоогоор сансарын хогдолтой нэг ном гаргачихсан байна шүү дээ. Мөн нэг “Хүлэг минь хүлэг минь хөөрөөрэй” гээд дуу гарсан. Тухайн үед үзэж харсан зүйлээрээ “Оддын хотхонд” шүлэг бичсэн. Энэхүү шүлэг дээр гардаг оддын хотхон маань нисгэгчдийн бэлтгэл сургуулилтаа хийдэг газар шүү дээ.

-Таньд 35 жилийн өмнөх сонирхолтой дурсамж түүхээс хуваалцсанд баярлалаа. 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 902,579 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1