Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд шилжүүлжээ. 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8 хувийн хүүтэй 62.1 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.