НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

2016-03-29   613

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын хүрээнд өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Ерөнхий сайдыг очиход НӨАТ-ын баримт хэвлэх машины үнэ тариф, баримтын бүртгэл болоод урамшуулалт сугалааны талаар мэдээлэл өгсөн юм.  НӨАТ суутган төлөгч найман мянган аж ахуй нэгж НӨАТ-ын хуульд бүрэн хамрагдсан байна. Харин суутган төлөгч биш жижиг дэлгүүр, лангууны 34 хувь нь НӨАТ-ын баримт олгодог болжээ. www.ebarimt.mn сайтад нийтдээ 411 мянган иргэн бүртгүүлжээ.

Ерөнхий сайдын зүгээс дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг олгох үүргийг Гааль, татварын ерөнхий газарт өглөө. Хуульд заасан хоёр хувийн буцаан олгохын тулд зургаан тэрбум төгрөг шаардлагатайг Сангийн яамнаас тодотгосон юм. Тиймээс энэ хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яам тооцож улсын сангуудаас олгох юм байна. НӨАТ-ын буцаан олголтоо www.ebarimt.mn бүртгүүлсэн дансаар дамжуулан авах тул дансны дугаараа үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай. Хэрэв таны данс зөрүүтэй байвал яаралтай засах арга хэмжээ авахыг Гааль, татварын ерөнхий газраас санууллаа.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд “COVID-19 -ийн тухай мэдээлэл өгөх Чатбот ажиллаж эхэллээ Гараа савандаж сайтар угаах нь коронавирус болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэОлонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсЖингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 947,324 -р зочин
Нийт мэдээ: 1,008
Холбогдсон: 1