9 настай хүүгийн захидал

2016-03-31  

Хятадын Жэ Жиан мужийн нэгэн дунд сургуулийн 9 настай сурагч өнгөрөгч “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр ээждээ зориулж ийм нэгэн зохион бичлэг бичжээ. Түүний хэлэх гэсэн санаа нь өнөөгийн нийгмийн иргэн бүрт тулгамдаад буй энгийн хэрнээ ноцтой асуудлыг хөндсөн байсан тул багш нар нь түүний зохион бичлэгийг интернэтэд дэлгэжээ.

Хүүгийн зохион бичлэгэнд:

“Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээждээ, миний төлөө хийдэг бүх зүйлд баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ миний ээж энэ захиаг ч нэг их хайхрахгүй байх л даа. Учир нь тэр цаг ямагт гар утсаа ширтэж, намайг биш зөвхөн утсаа л харж, инээж байдаг юм. Ингэх болгонд нь надад хичнээн муухай санагддаг гээч... Гэхдээ л өнөөдөр баярын өдөр юм чинь ээждээ баяр хүргэж, баярлуулах нь зөв гэж бодлоо.

Би сая ээждээ баярын мэнд хүргэчихээд ирлээ. Гэтэл тэр ахиад л утсаа ширтсэн хэвээр байсан нь намайг бүр ч дордуулж орхив. Ээждээ тоогдох гэсэн хичээл зүтгэл бүхэн минь яагаад бүтдэггүй юм бол оо? Эсвэл ээж минь надад хайргүй болчихсон юм болов уу? Ингэж бодоод би ээжийнхээ хөлийг угааж өглөө.

Хөөх... тэр гэнэт утсаа ширтэхээ болиод, над руу хараад инээсэн гэвэл та итгэх үү багш аа? Би сайн хүүхэд юм байна гэсэн бодол надад төрөхөд өөрийн эрхгүй инээд хүрч байсан шүү. Хөлийг нь угааж дуусахад тэр надад “Ээжийнхээ хөлийг угааж өгсөн чинь сайн байна. Гэхдээ илүү их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү” гэж хэллээ. Би уг нь түүнээс арай илүү зүйл хүлээж байсан юмсан...

Дараа нь тэр утсаа барьсан чигтээ өрөөнөөс гарахдаа “Хурдан ирээд даалгавраа хийчихээд унтаарай” гэж хэлэв. Ингэж л миний хамгийн гунигтай эмэгтэйчүүдийн баяр өнгөрсөн юм даа” хэмээн бичжээ.

Хүүгийн зохион бичлэгийг багш нар нь интернэтэд байршуулснаас 24 цагийн дотор 9 сая гаруй хүн уншсан байна.

Түүнийг нь мэдээж ээж нь харсан бөгөөд тэрээр: “Хүүгийнхээ зохион бичлэгийг уншаад, нөхөр бид хоёр маш их эмзэглэсэн. Үнэхээр ичиж байна. Бид хоёр байнга л онлайнаар тоглоом тоглож, олон нийтийн сүлжээ хэрэглэдэг юм л даа. Гэхдээ энэ нь миний хүүд ингэтлээ нөлөөлж байна гэж төсөөлсөн ч үгүй. Одооноос хүүдээ анхаарал хандуулах болно” гэжээ.

Эх сурвалж: Саак.mn



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,941 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2