Салхин цахилгаан станцын тоо ирэх онд хоёроор нэмэгдэх боломжтой

2016-04-01   891
 

Өчигдөр /2016-03-31 15:30 GMT+9/
 

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Монгол Улсын Эрчим хүчний яамны хамтран бэлтгэсэн тайланд манай улс сэргээгдэх эх үүсвэрээ ашиглан аюулгүй байдлаа хангах, агаарын бохирдлоо бууруулах, бүс нутагтаа эрчим хүч экспортлох өргөн боломжтойг тэмдэглэжээ. Манай улс нар, салхины эрчим хүчний нөөцөө ашиглан, жилд 15.000 тераватт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ нь урд хөршийн 2030 оны хэрэглээг хангана гэсэн үг аж.

Нөгөөтэйгүүр, ганц Өмнөговь аймаг гэхэд л 300.000 мВт салхины эрчим хүчний нөөцтэй гэнэ. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Аднан З.Амин “Сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч, эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа тул Монгол Улсад ихээхэн боломж бий” гэж дээрх тайланд тэмдэглэжээ.

Зарим судалгаанд дурдсанаар Монгол Улс дураар “зугаалах” салхинаас жилд 946 тераватт (нэг тераватт нь 10 их наяд ватт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа бий. Гэхдээ манай улс өдгөө ганц эх үүсвэртэй байгаа. 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 2013 онд “Ньюком”-ын охин компани “Клин Энержи” Төв аймгийн Сэргэлэн суманд барьж, ашиглалтад оруулсан билээ. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ус, нүүрс хэрэглэдэггүй онцлогтой. Хэдийгээр олон улсын мэргэжилтнүүд Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж тодорхойлдог ч бид энэ давуу талаа ашиглаж төдийлөн чадахгүй байгаа.

Одоогоор Эрчим хүчний зохицуулах хорооноос салхин цахилгаан станц барихаар тусгай зөвшөөрөл авсан таван компани бий. Тэдгээрээс хоёр нь төслийнхөө барилгын ажлыг эхлүүлэх нь бараг тодорхой болжээ. Хэрэв энэ мэтээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлбэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх Монгол Улсын зорилт “мөрөөдөл” биш гэдгийг батлах учиртай.

Харин өдгөө дээрх тоо ердөө долоо орчим хувь байгаа юм. Салхин цахилгаан станц барихаар төлөвлөж буй дээрх компаниудаас төслийнх нь явцыг тодруулахад гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн болгоомжилж буйг дуулгав. Манай улс өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний салбарт хууль, эрх зүйн томоохон шинэчлэл хийсэн. 2015 оны зургадугаар сард Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилт баталсныг энд дурдаж болно. Дээрх бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Улмаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф баталсан. Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд, дагалдах болон сэлбэг хэрэгслүүдийг импортын татвараас бүрэн чөлөөлөх болсон билээ. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах, зах зээлийн багтаамжаа тэлэх, гарцаа нэмэгдүүлэх ач холбогдолтойг Монголын салхины эрчим хүчний ассоциацын мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ мэт хууль, эрх зүйн өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулагчид эергээр хүлээж авсан ч, нэг л өдөр дахин шинэ хууль батлаад, төслийг нь зогсоочих вий гэсэн айдастай буйгаа нуугаагүйг санахад илүүдэхгүй биз ээ. Өдгөө “Айдинер глобал” компани Чойр хотын зүүн хойно 50.4, “АБ Солар винд” 100, “Клинтек” компани 250, “Клин Энержи Ази” 50, “Сайншандын салхин парк” 52 гээд нийт 500 гаруй мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Зарим төслийн явц ямар түвшинд байгааг сонирхлоо.

ЦОГТЦЭЦИЙН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох “Салхит”-ыг ашиглалтад оруулсан туршлагатай “Ньюком” групп говийн бүсийн салхины нөөцийн нарийвчилсан судалгаа хийж буй. Тус групп болон Японы “Softbank Ener¬gy”-гийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Клин Энержи Ази” компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Энэ талаар “Клин Энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг “Уг станцыг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд “COVID-19 -ийн тухай мэдээлэл өгөх Чатбот ажиллаж эхэллээ Гараа савандаж сайтар угаах нь коронавирус болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэОлонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсЖингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 947,356 -р зочин
Нийт мэдээ: 1,008
Холбогдсон: 1