Эдийн Засгийн Чуулганы хаалтын үг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар "Эдийн засгийн алуурчин" хэмээн орилсон нь олны анхаарлыг татсан үйл явдал боллоо. Тэрбээр өөрийн бухимдалаа илэрхийлж УИХ-ын дарга руу оймс шидэхийг завдсан байна. Тус үйл явдлыг шууд дамжуулж байсан "Eagle" телевизийн бичлэгээс та бүхэндээ хүргэж байна.