Интернетээр үнэгүй сурч болох шинжлэх ухааны хичээлүүд

2016-04-05   819

Шинжлэх ухаан дээр интернетийг нэмбэл XXI зууны хамгийн агуу мэдлэгийн уурхай болох боломжтой. Ер нь бол болчихсон зүйлс ч бий. Хэрвээ та галактик бүрийн төвд яагаад асар том хар нүх байдаг болохыг, эсвэл зүгээр л хүн өөрийгөө гижигдэж болдоггүй шалтгааныг мэдэхийг хүсдэг бол халааснаасаа гар утсаа гаргаж ирээд л мэдчихэж болно.

Харин арай дэлгэрэнгүй, жинхэнэ судлаач, эрдэмтдийн үгийг сонсмоор байгаа бол eDX-ийн хичээлүүдийг сонирхоод үзээрэй. Доор дурдах бүх цахим хичээл үнэгүй бөгөөд харин хэрэглэгч албан ёсны сертификат авахыг хүсвэл 49-100 ам. доллар төлөх ёстой аж.

Учир нь доорх хичээлүүд дунд Харвардын их сургууль, Киотогийн их сургуулийн хичээлүүд хүртэл багтсан юм.

ХҮНИЙ БИЕИЙН АНАТОМИ

Хонконгийн Политехникийн их сургуулийн санал болгож буй хүний биеийн анатомийн тухай хичээл 4-8 долоо хоног үргэлжлэх бөгөөд сэдвээсээ шалтгаалан долоо хоногт 1-6 цагийн хичээлтэй байх аж.

ГОДДАРДААС АПОЛЛО ХҮРТЭЛ: ПУУЖИНГИЙН ТҮҮХ, НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Магадгүй хүн бүр дэлхийн анхны сансрын нисэгч, саран дээр алхсан хүмүүсийн нэрийг мэднэ. Харин орчин цагийн пуужингийн эцгийг таних болов уу? Германы армийн анхаарлыг татаж чадсан пуужин бүтээгч суутан хэн байв? Хэрвээ пуужингийн шинжлэх ухааны талаар мэдэхийг хүсвэл энэ хичээлийг судлаарай.

ЕРТӨНЦИЙН ТАЙЛАГДААГҮЙ НУУЦУУД

Сансар судлалд хийсэн шинэ нээлт бүхэн бидний оршин буйг ойлгоход дөхөм болгодог. Гэвч одоог хүртэл бидний мэдэхгүй, ойлгохгүй зүйлс олон бий. Орчлон үнэхээр оргүй хоосноос үүссэн юм болов уу? Анхны од хаана байдаг бол? Тэнд амьдрал орших боломжтой юу?

КОМПЬЮТЕРЫН ШИНЖЛЭХ УХААНЫ УДИРТГАЛ ХИЧЭЭЛ

Хоёр дахь хэл сурна гэдэг хүний тархинд тун эерэг нөлөө үзүүлдэг. Өмнө нь Герман, Англи, Орос гэж ангилдаг байсан гадаад хэл интернетийн хурдацтай хөгжил, компьютерын технологийн улмаас Java, C++, PHP, Phyton гэх мэтээр хөврөх болжээ. Тэгэхээр та Харвардын их сургуулийн санал болгож буй энэ хичээлээр анхан шатны мэдлэгтэй болж болох нь.

АЗ ЖАРГАЛЫН ШИНЖЛЭХ УХААН

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч яаж гэдгийг нь тэр бүр мэдэхгүй. Тэгээд ч аз жаргалыг тодорхойлно гэдэг тийм ч амар биш. Калифорни дахь Берклигийн их сургуулийн сэтгэл зүйчдийн тусламжтай та аз жаргалын тухай илүү сайн мэддэг болно.  

АСТРОФИЗИК: НАРНЫ АЙМГААС ГАДНА ОРШИХ ГАРИГУУДЫН ТУХАЙ

Сансар огторгуй гэдэг хачин газар. Тэнд юу ч байж магадгүй. Гэвч бид мэдэхгүй. Гэхдээ одоохондоо. Нарны аймгаас гадна ямар гаригууд байдаг юм бол? Австралийн үндэсний их сургуулийн багш нар танд зааж өгнө.

ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийн дулаарал гэдэг худал зүйл гэж хэлэх хүнтэй олон таарч байсан биз. Гэвч дэлхийн дулаарал өнөөдрийн хүн төрөлхтөнд тулгараад буй хамгийн том аюул. Гол нь энэ аюул зөвхөн өнөөдрийн хүн төрөлхтний амьдралд ноцтой нөлөөлөөд зогсохгүй маргаашийн хүн төрөлхтөнд ч аймшигтай аюул дагуулна.

АЛГЕБРИЙН БОГИНОХОН ХИЧЭЭЛ

Алгебрийн хичээлээ эргэн санахыг хүсэж байсан бол одоо л танд боломж гарч ирлээ. Тухайн хэрэглэгчийн өөрийн хичээл зүтгэлээс хамаарах учир энэ хичээлийг хэдий хугацаанд дуусгах нь зөвхөн таниас шалтгаална. Тархиа сэргээгээд тоо бодоход юу нь буруу байх билээ?

ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААН

Хими яаж яваад биологитой холбогдсон юм бол? Шинжлэх ухаан учрыг нь олоогүй олон асуултын нэг энэ. Магадгүй энэ асуултад хариулснаар Дэлхий дээр амьдрал үүсэн бий болсныг тайлбарлаж, Нарны аймгийн гаригууд дээрх нөхцөл байдлыг ойлгож, бүр цаашлаад орчлонгийн нууцыг тайлахад ч тусалж болох юм. Харин энэ хичээлийн тусламжтай та эрдэмтэд биологи, химийн уялдаа холбоог аль хүртэл нь судалсан болохыг олж мэднэ.

АМЬТДЫН ЗАН АВИР

Хүн бол амьтан. Тэгэхээр амьтдын ертөнцөд болж буй үйл явдлыг ойлгосноор өөрсдийгөө ойлгож болох юм. Амьтад суралцаж, харилцаж, бусдыг ойлгож чаддаг юм болов уу? Асуултынхаа хариуг зургаан долоо хоног үргэлжлэх энэ хичээлээс олж аваарай.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/182356



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 883,923 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1