Монголын Залуучуудын холбооноос энэ сарын 7-ны өдөр Чингисийн талбай дээр “Гуталны жагсаал” хийхээр төлөвлөөд байгаа аж. Жагсаал заавал цагаан хоолой, лоозон барьж жагсах шаардлагагүй хэмээн үзэж энэхүү жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ жагсаалд оролцож буй хүмүүс бэлдсэн цаасан дээр өөрийнхөө хэлэх гэсэн үгийг бичиж байрлуулах ёстой юм байна. Одоогоор энэхүү жагсаалд оролцох жиргээчид өөрсдийнхөө гуталны зургийг цахим ертөнцөд байрлуулах аян өрнөөд байна.