Та аав уу, эцэг үү

2016-04-05  

Наадахаа дуугүй болгооч гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай. Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол бэлэглэх эцэг ялгаатай. Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг, хайр халамж анхаарлаар дутаахгүй юмсан гэж боддог аав ялгаатай. Үнэгчлэх, сүүл хөхөж бувагнуулах, гараа идээд инээмсэглэх, хөл дээрээ тэнцэн алхах, ааваа гэж дуудахад нь хажууд байгаагүй эцэг, хүүхдээ өөрөөрөө үлгэрлэн сургаж, хайрлахыг, таних мэдэхэд нь дэргэд нь байсан аавын ямар аз жаргалыг мэдэрдгийг төсөөлөх ч үгүй.

Машинаараа, магадгүй жолоочоороо сургуульд нь хүргэж өгөхдөө утсаараа ярьж, өөр нэгэнтэй “жиргэж”, хүүдээ бэлэглэсэн тоглоом, үнэтэй хөгжим мэтэд үүргээ тохож орхисон эцэг, гараас нь хөтлөн, шавар шавхай дээгүүр тэврэн алхаж, хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож алхах ааваас илүүг хүүхэддээ өгч чадаагүй байдаг. Завгүй, ядарч байна гэх үгээр хаалт босгосон эцгээс илүү хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа хийж, юунд сонирхолтой байгааг нь хөгжүүлэх, гэр бүлтэй байх цагаа ядрах биш амрах цаг болгож чадсан аав илүү аз жаргалтай. Хувцастай, хоолтой л байвал болно гэж боддог эцэг хүүхдийнхээ тархинаас гадна сэтгэлд нь анхаардаг ааваас ялгаатай.

Харамсалтай нь бид үүнийг “ажил” гэх зүйлээр шалтаглаад анзаарахыг ч хүсдэггүй. Нэг л их ажил ярьсан хүмүүсээс цаашгүй. Мөнгө олох гэж зүтгэсэн улс. Уулзаж мэндлэхдээ “ажил сайн уу” гэдгээр л хязгаарлагдана. “Ажлаа хийж байгаа юу, ажил чинь хуучнаараа юу, хаана ажиллаж байгаа вэ” гэх үгс нь хожим ямарваа нэг ажил төрөлд тустай болоод ч тэр үү, ажил л ярьж өнгөрцгөөнө. Яг л энэ хандлагаар олон олон хүний хувьд ажил нь нэгдүгээрт, гэр бүл нь хоёрдугаар байранд байрласаар. “Гэр бүлийнхээ төлөө ажиллаж байна” гэх үгээр бамбай хийж гэр бүлээсээ хөндийрсөөр. Аз жаргалтай амьдралын төлөө явж зүтгэж байна гэж бодсоор аз жаргалтай өдрүүдийг алдсаар.. 

Эцэг байсан бол хүүхдүүд чинь ирээдүйд эцгүүд л болно. Аав байсан бол ирээдүйд хүү чинь жинхэнэ аав болно. Та аав байхыг үлгэрлэсэн бол хүү чинь интернэтэд ээж, аавдаа хайртай гэсэн зураг оруулахаас илүү түрүүлж хариад өөрийн чинь хийдэг ажлыг хийчихээд хүлээж суух болно. Танд эдийн бэлэг бэлдэхээс илүү сэтгэлийн бэлэг өгөх болно. Олон аавуудад, “гэртээ харих уу, эсвэл” гэх сонголт хийх үе олонтаа гардаг. Гол нь гэртээ харьснаараа харамсаж байсан удаа ганц ч байдаггүй. Та аав уу, эсвэл эцэг үү. Аав юм бол ядаж өнөөдөр гэр лүүгээ яараарай…



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,865 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 1