Цагдаагийн байгууллагаас хууль бус ан агнуурын эсрэг хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь ховор амьтны жагсаалтад орсон амьтдыг хууль бусаар агнаж, тээвэрлэж явсныг цаг алдалгүй илрүүллээ.
Иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад орсон:
-
Хүрэн баавгайн бамбарууш
-
Халиун буга
байгалаас хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдэлд одоо холбогдох шалгалтын ажиллагааг нарийвчлан явуулж байна.
ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:
"Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол
5.4 сараас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох,
Эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
Эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан байдаг.
Байгаль дэлхий, ховордон устгалдаж буй зэрлэг амьтдаа хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг билээ. Хууль бусаар ан агнах, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдээлж хамтран ажиллахыг уриалж байна.
-
Тусгай дугаар:
102 -
Мэдээлэл өгөх утас:
70191070






