Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхаан, Орхон, Буур хээр багт өчигдөр /2026.06.17/ өдөр усархаг бороо орсоны улмаас нийтийн эзэмшлийн гудамж талбай, ААНБ-ын зоорийн давхар болон айл өрхүүдийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага, мэдээлэл иржээ. Үерийн усанд Баянхан багт гурав, Орхон багт 5, Буур хээр багт 9, нийт 17 айл өрхийн хашаа, байшин болон 7 аж ахуй нэгж байгууллагын зоорийн давхарт үерийн усанд автжээ. Эдгээр усанд автсан нийт 24 удаагийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 обьект дээр 84 тн усыг соруулж аюулгүй болгон яаралтай арга хэмжээ авчээ.





