Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.8 мм, Завхан аймгийн 1 суманд 0.0 мм, Увс аймгийн 7 суманд 0.3-13 мм, Хөвсгөл аймгийн 4 суманд 3-5 мм, Хэнтий аймгийн 3 суманд 1.2 мм тунадас, Ховд аймгийн 5 суманд 9-17 м/с шороон шуурга шуурч, бусад нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-нд төвийн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.





