Зам хааж засвар хийх байршлуудын мэдээлэл

Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замын ажлын хүрээнд Миний дэлгүүрийн хойд талаас Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хүртэлх авто замыг хааш дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Хаах хугацаа:
1. Миний дэлгүүрийн хойд талаас Шинэ монгол сургуулийн баруун тал хүртэл 2026.06.16-2026.06.30
2.Шинэ монгол сургуулийн баруун талаас Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 2026.07.01-2026.07.15
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэсээс Бэлхийн авто зам хүртэлх авто замыг 6 дугаар сарын 20-ны 00:00 цагаас 6 дугаар сарын 21-ий 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Эхлэх: 2026 оны 06-р сарын 20-ны өдөр 00:00 цагаас
Дуусах: 2026 оны 06-р сарын 21-ий өдөр 23:00 цагт