Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нь 1990-ээд оны эхэн үеэс хойш Тажикстаны төрийг удирдаж буй туршлагатай улс төрч юм.
Харин түүний хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Эмомали Рахмон нь 7 охин, 2 хүүтэй, есөн хүүхдийн эцэг.
Тэрээр Тажикстаны Дангара дүүргийн тариачны гэр бүлд төрж өссөн бөгөөд хөдөлмөрийн гараагаа цахилгаанчнаар эхэлжээ. Хорь гаруйхан насандаа Азизмо Асадуллоеватай гэр бүл болж, хамтдаа есөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн байна.
Тажикийн уламжлалт соёлд гэр бүлийн эв нэгдэл, үр хүүхдийн хүмүүжил, ахмад үеэ хүндэтгэх ёсыг чухалчилдаг. Иймээс тус улсын хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг төрийн тэргүүнээс гадна өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн гэдгээр нь ч онцлон дурддаг.






