• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг шуурхай олж тогтоожээ

Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг шуурхай олж тогтоожээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бусдын амь насыг хохироон хэргийн газрыг орхин зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн саатуулжээ.

Энэ талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23:50 цагт “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан байна” гэх байдлаар ирсэн байна.

Дуудлагын дагуу шуурхай шалгалтын ажиллагаа явуулахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 59 настай, эрэгтэй "Б" нь хамт архидан согтуурч байсан 57 настай, эрэгтэйн хэвлий хэсэгт хутгалж, амь насыг нь хохироогоод оргон зайлсан байжээ.

Одоогоор уг хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Анхааруулга

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна

Энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5,091 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.