Нийслэлийн төсвийн ерөнхий сонсголд ирээгүй Х.Нямбаатар гарч ирэв

Нийслэлийн Төсвийн Ерөнхий сонсголд ирээгүй, “сураггүй” болсон байсан Хотын дарга асан Х.Нямбаатар гэнэт гарч ирэв. Учир нь өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүд Нийслэлийн газар олголтыг Хянан Шалгах түр хороо байгуулах саналыг УИХ-д оруулснаа мэдэгдсэн. Тэрээр тус мэдэгдэлтэй холбогдуулан өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг байршуулжээ. 

Х.Нямбаатар “Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ.

Надад МУ-ын Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч бгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар. Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно.

Шангрилла гийн подвол дахь Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа худагийг 2 сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна.

Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ. Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ.

Надад МУ-ын Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч бгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар." гэжээ.