"Urban Talk" нэвтрүүлгийн үеэр хүүхдийн эмзэг байдлыг ашиглан мөнгө олох, бэлгийн болон бусад хэлбэрийн ашиглалтыг зөвтгөсөн шинжтэй яриа өрнүүлсэн нь олон нийтийн сүлжээнд иргэдийн шүүмжлэл, бухимдлыг дагуулж байна.
Тодруулбал, нэвтрүүлгийн үеэр хөтлөгч: "Хану ах өнчин таван охин олж байгаад монгол гэрт …хийж зарна гэж ярьдаг байсан. Бид хэд инээлдээд өнгөрч байсан тухайн үедээ" гэхэд, зочин Хану: "Энэ гэхдээ маш том зах зээл. Монголд л хориглоод байгаа болохоос..." хэмээн ярьжээ.
![]()
Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр бусдыг болон хүүхдийг зүй бус агуулгад хамруулсан тухайн нэвтрүүлэгтэй холбоотой гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн болохыг мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас тухайн нэвтрүүлгийн бичлэг болон бусад холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинж байгаа эсэхийг прокурорын хяналт дор шалгаж байна. Шалгалтын эцсийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй мэдээлэл хийнэ гэлээ.





