• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Монгол дата инженер Ч.Алтан-Өлзий дэлхийн топ 100 манлайлагчийн нэгээр шалгарлаа

Монгол дата инженер Ч.Алтан-Өлзий дэлхийн топ 100 манлайлагчийн нэгээр шалгарлаа

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монголын технологийн салбарт нэгэн чих баясгам сайхан мэдээ дуулдсан нь дата инженер Ч.Алтан-Өлзий өгөгдлийн салбарын дэлхийн хамгийн нөлөө бүхий топ 100 манлайлагчийн нэгээр нэрлэгдсэн явдал байв.

Тэрээр олон улсын технологи, бизнесийн салбарын нэр хүндтэй нэгдэл болох HotTopics-аас тодруулдаг "Global CDO 100" (Chief Data Officer) жагсаалтад багтсан анхны монгол инженер болж байна. Энэхүү амжилт нь монгол инженерийн мэдлэг, чадвар, манлайлал дэлхийн түвшинд хүрснийг тодхон харуулсан бахархалт үйл явдал боллоо.

Дэлхийн санхүү, технологийн акулуудтай нэг эгнээнд

"Global CDO 100" жагсаалтад хэдэн зуун тэрбум ам.долларын үнэлгээтэй дэлхийн корпорацууд болох JPMorgan Chase, Mastercard, Visa зэрэг салбарын шилдэг шинийг санаачлагчид багтдаг. Ийм өндөр шалгуур бүхий жагсаалтад Монгол инженер заларсан нь манай технологийн салбарын хувьд томоохон үсрэлт юм.

Ч.Алтан-Өлзий нь Монголын хиймэл оюун ухаан, машин сургалтын томоохон хамт олон болох MLUB (Machine Learning Ulaanbaatar) коммунитиг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Монголбанк болон санхүүгийн салбар, бодлого боловсруулах чиглэлд өөрийн мэдлэг, туршлагаа зориулан ажиллаж буй мэргэжилтэн юм.

Ирээдүйн эдийн засгийн тулгуур — Өгөгдөл ба дата инженерчлэл

Орчин үед өгөгдөл (Data) нь аливаа бизнес болон улс орны эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч гол тулгуур, шинэ цагийн "газар тос" болоод байна. Үүнийг дагаад асар их хэмжээний өгөгдлийг боловсруулж, бодит шийдвэр гаргалтад ашиглах мэргэшсэн инженерүүдийн үнэ цэн олон улсад өдөр ирэх тусам өссөөр байна.

Энэхүү олон улсын хүндтэй шагнал, хүлээн зөвшөөрөлт нь залуу үеийн инженерүүдэд урам зориг өгч, Монгол дижитал эдийн засагт шинэ шат ахиж буйн тод илрэл болж байна.

May be an image of text