• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна гэв

Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна гэв

Долдугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ.
Энэхүү хуулийг мөрдөж, биелүүлэх үүднээс нийслэл болон хувийн хэвшилд бэлтгэл ажлаа хамтран хангахад 14 хоногийн хугацаа үлдсэн байна.
Тухайлбал, мопед бүрийг дугаартай болгох, унаж байгаа хүнийг сургалтад хамруулах, даатгалжуулах, явган хүний замаар мопед скүүтерийг зорчуулахгүйн тулд автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэглэгээг сэргээх зэрэг төр болон хувийн хэвшилд хийх ажил аль алинд нь их байна. Тиймээс энэ бэлтгэл ажил 7 дугаар сарын 1-н гэхэд хангагдаж амжихгүй бол тэр өдрөөс эхлэн түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрээд байна хэмээн НИТХ-ын дарга Д.Ихбаяр мэдээллээ. 
Бэлтгэл ажил хангахад богино хугацаа байсан гэдэг шалтгаар хууль зөрчиж болохгүй. Хүчин төгөлдөр хуулийн бүх зүйл, заалт бүрийг мөрдөх л учиртай. Энэ нь хувийн хэвшлийг хааж, боох ямар ч зорилго байхгүй бөгөөд зөвхөн УИХ-аар батлагдсан хуулийг мөрдүүлэхийн тулд л ийм шийдвэр гаргахаас өөр гарц байхгүй. Тодруулбал Хуульд заасны дагуу бүх шаардлагыг биелүүлсэн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа 7 дугаар сарын 1-нээс хэвийн үргэлжлүүлж болох юм хэмээн НИТХ болон ТЦА мэдээллээ.