• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ

Мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ

Сэлэнгэ аймаг, Ерөө сум 2 дугаар багийн “Онги Шарлангийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км/ Мотоциклтэй 2 хүн голын усанд боогдсон, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /49 настай, эрэгтэй/, Э/44 настай, эрэгтэй/ нар “Ерөө” голын цаад эрэгт боогдсон байсан. Голын усны түвшин нэмэгдэж үерлэсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг 06.22-ны өдрийн 06:04 цагт эхлүүлж, иргэдийг хөдөлгүүрт завиар зөөвөрлөн гаргажээ