Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд нийт 302 ширхэг мод тарилаа. Энэ оны намрын мод тарилтын өдрүүд 10-р сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Намрын мод тарилтын урьдчилсан дүнгээр улс даяар 18.500 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2.1 сая мод тариад байгаа бөгөөд 11-р сарын дунд үеэс намрын мод тарилтын нэгдсэн дүн мэдээ гарах юм.
Харин өнгөрсөн хаврын мод тарих өдрүүдээр 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт, 3412 аж ахуйн нэгж, 185.010 иргэн оролцож, 8,442,481 ширхэг мод тариад байна.
Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар улс даяар нийт 113 сая гаруй мод тарьсан байна.





