О.Энхтуул гурван хүүхдийн ээж. Дунд хүү нь дауны синдромтой мэндэлж, гэртээ суудаг ээж бүрт тулгардаг стресс бухимдал, гомдол цөхрөл түүнийг тойрсонгүй. Харин нөхөр П.Баасанжав гэрээр үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж, нэг өрөөгөө тохижуулж өгчээ. Улмаар О.Энхтуул найзтайгаа хамт гэрийнхээ нэг өрөөнд өрхийн үйлдвэрлэл явуулж байна. Тэдний бяцхан урлан хүүхдүүдийн багадсан хувцас өлгийг дахин загварлаж нандин дурсамжийг нь мөнхөлж байна.





