Э.Анхбаяр: Монгол дуучид бусад орны дуучдаас ялгарах баялаг,сонсголонтой, өвөрмөц тембртэй байдаг. Дэлхийн тайзан дээр гараад "Монгол хоолой ийм гоё юм байна шүү" гэдгийг үзэгчдэд мэдрүүлэхийг хамгийн их хүсдэг.
Арваад жилийн өмнө Монгол дуучдын хувьд "Ла Скала", "Метрополитан", "Рояал Опера Хаус" зэрэг дэлхийн дээд зэрэглэлийн тайзан дээр дуулна гэдэг нь мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр бодит биелэлээ олсонд тэрээр баяртай байна. Тэрээр 2024 оноос эхлэн Италийн Punto Opera Agency-д харьяалагдан ажиллаж буй чадварлаг дуурийн дуучин юм. Моцарт, Верди, Пуччини, Бизе, Чайковский, Жордано зэрэг хөгжмийн зохиолчдын дууриудад гол дүрүүдийг бүтээж, Европ, Ази болон АНУ-д тоглосон туршлагатай.





