Хөл гараа хөдөлгөж, хөдөлмөрлөж суух нь хамгийн том жаргал

Ханилан суугаад 50 жилийг үдсэн Д.Болд, Д.Дуламжав нар жилийн өмнөөс хотын иргэд болжээ. Насаараа зүгээр сууж сураагүй ахмадууд хүүхэд ахуйгаасаа хийж сурсан уламжлалт буриад талхаа барьж, хүмүүст хүргэхээр шийдсэн байна.
Анх хашааныхаа гадаа цаасан дээр “Талх зарна” гээд бичиж өлгөснийг хүү Д.Батзориг нь хараад, аав ээждээ зориулан модон пайз сийлж өгчээ. “Хөл гараа хөдөлгөж, хөдөлмөрлөж суух нь хамгийн том жаргал” хэмээн ярих ахмадууд ажилсаг зан, хичээл зүтгэлийн сайхныг өөрсдийн биеэр үлгэрлэж байна.