Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар татварын багц хуулийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Татварын цогц шинэчлэлээр импортыг орлох үйлдвэрүүд болон уул уурхайн бус салбарыг бодлогоор дэмжинэ" гэдгийг хэллээ. Мөн татварын шинэчлэлийн гол зарчим бол дарамт бус дэмжлэг гэдгийг онцолсон байна. Шинэчлэлийн хүрээнд:
- Дансыг хүчээр хаадаг зохицуулалтыг хална
- Татварын тайлан засварлах хугацааг 2 жил хүртэл сунгана
-Татвар төлөх хугацааг 2 сар хүртэл уян хатан болгохоор тусгажээ.





