ЕБ-ын 37-р сургуулийн бага ангийн сурагчид “Итгэлтэй утас”-аар эцэг, эх, ах эгч рүүгээ үнэгүй ярьж байна. Энэ утсаар сурагчид эцэг эх рүүгээ ярьж хичээлээ тарснаа хэлэн, эцэг эхээрээ авхуулдаг байна. Мөн зарим өдөр давтлагатай байх тохиолдолд хүүхдүүд сургууль дээр юу болж байгаа, хичээл нь хэзээ тарах зэргийг итгэлтэй утсаар дамжуулан эцэг эхдээ цаг алдалгүй хэлдэг байна. Учир нь Итгэлтэй утсаар хүүхдүүд эцэг эхрүүгээ ярихад огт үнэ төлбөргүй байдаг.
ЕБ-ын 37-р сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер Л.Гийхнаран “Итгэлтэй утас үнэ төлбөргүй байдаг учраас хүүхдүүд уртаас урт дараалал үүсгэн, эцэг эхтэйгээ холбоо барих ээлжээ хүлээдэг” гэдгийг хэллээ.

37-р сургуулийн бага сургуульд “Итгэлтэй утас”-ыг байрлуулаад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа тул эцэг эхчүүд, хүүхдүүд энэ утсыг ашиглан харилцаа холбоон тогтоон хэдийнээ сурчээ. Анх итгэлтэй утсыг байрлуулж эхлэх үед хүүхдүүд хоорондоо утсаа булаацалдах, утаснаас нь татах гэх мэт асуудал үүсч байсан байна. Иймд сургуулийн сургалтын менежерийн зүгээс итгэлтэй утсыг зөв, ариг гамтай ашиглах аргыг хүүхдүүд заан өгч, эцэг эхтэйгээ цаг алдалгүй холбоо барих боломжтой гэдгийг нь ч тайлбарлан хэлжээ. Зарим өдрүүдэд итгэлтэй утас ажиллахгүй байх тохиолдол гардаг. Энэ үед сурагчид сургуулийнхаа гурван давхарт байх бага боловсрол хариуцсан сургалтын менежер Л.Гийхнарангийн өрөөнд орж “менежер ээ утас ажиллахгүй байна” гэдгийг ч хэлдэг болжээ. Бага ангийн сурагчид гар утас хэрэглэдэггүй учраас ийнхүү сургууль дотор нь байршуулсан итгэлтэй утсаар дамжуулан эцэг эхтэйгээ холбоо барьдаг жишиг энэ сургуульд хэдийнээ тогтжээ.





