• Нүүр
  • Social Room
  • Хог хаягдал бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн хямд үнэтэй лаборатори

Хог хаягдал бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн хямд үнэтэй лаборатори

Д.Мөнхтулга 330 гаруй сумаас нэгийг нь сонгон очиж, хүүхдүүдийн бүтээлч орон зайг бүрдүүлэхийг зорьжээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Хушаат сум сугалаагаар сонгогджээ. Тэрээр тус суманд очиж 7 хоног зураг, технологийн багшаар ажиллаа. Ингэхдээ өөрийн хүү М.Аригуны хамт очсон бөгөөд хүү нь дотуур байранд амьдарчээ. Тэрээр хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, хог хаягдлаар пуужин, агаарын бөмбөлөг, шүхэр зэргийг хийхийг заалаа.
Д.Мөнхтулга “Хог хаягдал бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн хямд үнэтэй лаборатори юм. Хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн пуужинг хөөрөхийг харж байгаа харц хамгийн гайхалтай байсан” хэмээн онцоллоо.