Дэлхий дээр хүмүүс өдөр бүр Facebook, Instagram, Messenger, WhatsApp -н хоёр тэрбум гаруй зургийг хуваалцаж байна. Харин харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийгмийн сүлжээг хэрэглэх боломжгүй билээ. Тэгвэл одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар, хараагүй хүмүүс Facebook-д байршуулсан зурган дээр юу байгааг, ялган унших чадвартай болох бөгөөд зургийг хуваалцсан хүний нэрийг дуу хоолойгоор сонсох боломжтой болжээ. Шинэ технологи хараахан бүрэн гүйцэд бэлэн болоогүй байгаа ч хөгжүүлэгчид нь шинэ тохиргоо бий болгож буйдаа сэтгэл хангалуун байгаа аж. Facebook нийгмийн сүлжээний хараагүй инженер Мэтт Кинг хэлэхдээ "Энэ бол маш том алхам. Бид хүн бүр Facebook хэрэглэх боломжтойг харуулах гэж, мөн энэ нь бидэнд чухал гэдгийг мэдээсэй гэж хүсч байсан юм.