Монголын анхны “Нандин” хуримын гэрэл зургийн үзэсгэлэн

2016-05-20  

Гэрэл зурагчин С.Сайнжаргал нь хүн бүрийн амьдралынх нь хамгийн мартагдашгүй, жаргалтай үе буюу хосуудын хуримын дахин давтагдашгүй гайхалтай мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгасан өөрийн уран бүтээлээрээ энэ сарын 26-наас 31-ний өдрүүдэд Blue Moon Art Gallery-д фото үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Тус үзэсгэлэн нь урьд өмнө нь монголд тавигдаж байгаагүй болон чөлөөт уулзалтууд тус өдрүүдэд болно гэдгээрээ илүү онцлог юм.

Тус үзэсгэлэнд ирснээр та хосуудын хуримын гайхалтай зурагнуудаас сонирхож, өөрийн нандин үеээ ханийнхаа хамтаар эргэн дурсаж, аль эсвэл хуримаа хийхээр төлөвлөсөн хосууд хуримын зургаа хэрхэн авахуулах санааг ч мөн “Нандин” үзэсгэлэнгээс авч болох юм. Энэхүү үзэсгэлэн нь үнэ төлбөргүй тул хүссэн хүн бүр очиж сонирхох боломжтой ба хуримын гэрэл зураг сонирхогч залууст зориулсан чөлөөт уулзалт, хэлэлцүүлэг болох тул зайлшгүй очиж үзэх хэрэгтэй үзэсгэлэнгүүдийн нэг нь байж болох юм.  

ХӨТӨЛБӨР

5/26-нд 18.30 – Нээлтийн үйл ажиллагаа

5/28,29-нд 11.00 – 20.00 цагийн хооронд хосуудад зориулсан уулзалт
5/30-нд 14.00 – Хуримын гэрэл зураг сонирхогчдод зориулсан чөлөөт уулзалт /хэлэлцүүлэг/

 5/31-нд 12.00 – Хаалтын ажиллагаа  

Илүү дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/events/1534831273479315/


Хайрын НАНДИН мөчүүдээр хамтдаа аялцгаая!!! 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байнаЭхнэр нь улс төрийн идэвхтэй байх нь.. ямар вэ?Цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наанаЗ.Шинэчагтгын ээлжит тулаанs тов гарчээ.жүжигчин О.Цэнгэлийн шийдвэрийг та дэмжих үү?Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан тодорлоо"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
Twitter
Статистик
Та манай 1,357,154 -р зочин
Нийт мэдээ: 1,060
Холбогдсон: 1