“Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ

2021-10-01  

Нэг хэсэг тасраад байсан хүүхдийн уран бүтээлийн орон зайд хөгжилтэй адал явдлаар дүүрэн, цоо шинэ өнгө төрх бүхий нэгэн бүтээл мэндэлсэн нь  “Том толгойтын адал явдал” цуврал юм. Энэхүү цуврал уран бүтээлийн 4-р анги буюу “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино нь 10-р сарын 01 –ээс бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Үзэгч хүүхдүүдийн хүсэн хүлээдэг цувралын ээлжит ангийг “BroSis pictures”, “Meguun media”, “Red Urban construction” хамтран бүтээжээ.

“Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” УСК-ны уран бүтээлчид кино нээлтийнхээ өмнөхөн кино шүүмжлэгчид, тайз дэлгэцийн уран бүтээлчид, продюсинг компанийн төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхнийг урин Vip үзвэр хийсэн байна. Анхны үзэгчдийн хувьд, зоригтой шийдлүүдийг шингээсэн, орчин үеийн график дурслэл, дуу хөгжмийг оновчтойгоор ашигласан, өнөөгийн хүүхдүүдийн анхаарлыг татахуйц бүтээл болжээ хэмээн дүгнэсэн юм. Мөн тус кино нь Монгол агуулгаа шингээж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зураг авалтаа хийсэн нь үзэгчдийн мэлмийг баясгах бүтээл болсныг онцолж байлаа.   

Сонирхуулахад, кино зураг авалтын 70 хувь нь Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутаг дахь байгалийн дурсгалт газрууд буюу Хэрмэн цав, Хонгорын элс,  Ёлын ам, Хавцгайтын хад, Толь хад, Дүнгэнээгийн хавцал, Хорьдал сарьдагийн нуруу гэх мэт газруудад хийгдсэн гэнэ. Үүнээс харахад үзэгчид энэхүү киноноос Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг мэдрэн, бахархах, хайрлах мэдрэмжийг авах нь гарцаагүй.

Гэр бүлээрээ сонгон үзэх, үлгэрийн сэдэвт “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино үзэгч та бүхэнд хүрч эхэллээ.



Сэтгэгдэл

soninbayr:goy kino 2021-10-03     66.181.161.74
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com 2021-10-08     197.211.58.67
Шинэ
Их уншсан
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байнаЭхнэр нь улс төрийн идэвхтэй байх нь.. ямар вэ?Цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наанаЗ.Шинэчагтгын ээлжит тулаанs тов гарчээ.жүжигчин О.Цэнгэлийн шийдвэрийг та дэмжих үү?Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан тодорлоо"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
Twitter
Статистик
Та манай 1,357,038 -р зочин
Нийт мэдээ: 1,060
Холбогдсон: 2